Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:44 цагт газардлаа. Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ.
Үүнээс:
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-51,
- Өндөр настан-30,
- Эрүүл мэндийн шалтгаантай-22,
- Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тухайн нислэгээр "Мексик, Канад, АНУ, Бразил болон Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн нийт 14 улсаас эх орондоо яаралтай буцах хүсэлтэй иргэдийг авчирч буй" талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн.