УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2020.10.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгслөө

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгслөө

УИХ-ын гишүүнээр 2012-2016 онд ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсчээ. Тэрбээр хүнд өвчнөөр өвчилж удаан хугацаагаар эмчлүүлж байсан юм.

Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагч тус тус хийж байв. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 10 дугаарт бичигдэн парламентын гишүүн болж байв. АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг УИХ-ын гишүүн асан М.Батчимэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараах өрнөсөн намынхаа  шинэчлэлийн асуудалд идэвхийлэн оролцож байсан гишүүдийн нэг байв.

Түүний ар гэр, үр хүүхэд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж