Мексикийн генерал АНУ-д хар тамхи хэргээр яллагдав | News.MN

Мексикийн генерал АНУ-д хар тамхи хэргээр яллагдав

Мексикийн генерал АНУ-д хар тамхи хэргээр яллагдав

Мексикийн генерал АНУ-д хар тамхи хэргээр яллагдав

Мексикийн Батлан хамгаалахын сайд асан генерал Салвадор Зепеда АНУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр яллагджээ. Тэрбээр өнгөрсөн Пүрэв гаригт (2020.10.15) Лос-Анжелес хотын нисэх буудал дээр баривчлагдсан аж. Түүнийг героин, кокайн, марихуан, метамфетамин гэх бодисуудыг зөөвөрлөсөн хэрэгт буруутгаж байна. АНУ-ын прокуророос мэдээлснээр Мексикийн тэтгэвэртээ гарсан генерал Салвадор Зепеда нь “H-2” хар тамхи зөөвөрлөх бүлэглэлд тусладаг “загалмайлсан эцэг” гэдгээрээ алдартай аж.

Хэрэв АНУ-ын шүүх түүнийг буруутай гэж үзвэл 10 ба түүнээс дээш жил шоронд хорих ял онооно. Өдгөө 72 настай Салвадор Зепеда нь 2012-2018 оны хооронд Мексикийн Батлан хамгаалахын сайдаар ажиллажээ. Тэрбээр Мексикийн хар тамхины эсрэг дайнд гол үүрэг гүйцэтгэсэн зэвсэгт хүчний өндөр албан тушаалтанд тооцогддог.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-17 103.212.119.129

Манай элбэгдорж шиг хүн байна. элбэгдорж Хурцыг суллаж ирээд дэвшүүлж нийгэмд бохир хүн ахиж дэвшдэг гэдгийг тунхаглаж байсан

Avatar

Зочин 2020-10-17 122.201.24.214

Манай Еронхийлөгч хар тамхины хэрэгтэнг улсын баатар болгох шахуу юм болгож шоронгоос гарган ачирч улсаараа өрөвдөн хайрлаж нус нулимстайгаа холилдож байв даа! Мексик Монгол хоёр энэ талаараа их адилхан улсууд болжээ!

Avatar

t 2020-10-17 130.253.28.7

s***r baigaad yana

Avatar

Зочин 2020-10-17 150.129.143.89

Хаа газар оронд буруу хүмүүс төр засаг хууль хүчний дунд шургалсны балаг гай юм даа харамсалтай нь тэд нарт тархинд нь нэг зүйл дутуу байдаг нь эмгэнэл юм

Avatar

ХН 2020-10-17 202.179.24.119

мексик монгол хоёр ч тун ойролцоо улсууд байх шүү

Avatar

Зочин 2020-10-17 150.129.141.29

Meksikuud uuj ch chadna , ajillaj ch chadna , buruu zuruu hiij chadna. Ted bol chaddag ard tumen . Mongoltoi haritsuulah arggagui. Ih yum bodov oo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж