Мексикийн генерал АНУ-д хар тамхи хэргээр яллагдав

Хуучирсан мэдээ: 2020.10.17-нд нийтлэгдсэн

Мексикийн генерал АНУ-д хар тамхи хэргээр яллагдав

Мексикийн генерал АНУ-д хар тамхи хэргээр яллагдав

Мексикийн Батлан хамгаалахын сайд асан генерал Салвадор Зепеда АНУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр яллагджээ. Тэрбээр өнгөрсөн Пүрэв гаригт (2020.10.15) Лос-Анжелес хотын нисэх буудал дээр баривчлагдсан аж. Түүнийг героин, кокайн, марихуан, метамфетамин гэх бодисуудыг зөөвөрлөсөн хэрэгт буруутгаж байна. АНУ-ын прокуророос мэдээлснээр Мексикийн тэтгэвэртээ гарсан генерал Салвадор Зепеда нь “H-2” хар тамхи зөөвөрлөх бүлэглэлд тусладаг “загалмайлсан эцэг” гэдгээрээ алдартай аж.

Хэрэв АНУ-ын шүүх түүнийг буруутай гэж үзвэл 10 ба түүнээс дээш жил шоронд хорих ял онооно. Өдгөө 72 настай Салвадор Зепеда нь 2012-2018 оны хооронд Мексикийн Батлан хамгаалахын сайдаар ажиллажээ. Тэрбээр Мексикийн хар тамхины эсрэг дайнд гол үүрэг гүйцэтгэсэн зэвсэгт хүчний өндөр албан тушаалтанд тооцогддог.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж