Америкчууд ерөнхийлөгчийн сонгуулиа урьдчилж өгөв

Хуучирсан мэдээ: 2020.10.17-нд нийтлэгдсэн

Америкчууд ерөнхийлөгчийн сонгуулиа урьдчилж өгөв

Америкчууд ерөнхийлөгчийн сонгуулиа урьдчилж өгөв

АНУ-д ирэх арваннэгдүгээр сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Үүнээс өмнө өчигдөр (2020.10.16) АНУ-ын 22 сая иргэн е-мэйл болон биечлэн байдлаар урьдчилан саналаа өгчээ. Өмнө нь 2016 онд АНУ-д зургаан сая хүн л урьдчилсан саналаа өгч байсантай харьцуулбал энэ нь огцом нэмэгджээ. Коронавирусийн цар тахлаас үүдэн олон хүн урьдчилан саналаа өгөх болсон гэж ажиглагчид үзэж байна.

Энэ жил АНУ-ын залуус сонгуульдаа идэвхтэй оролцох дүр зураг ажиглагдаж байгаа аж. Өмнө нь 2008 онд АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама сонгогддог жил хамгийн олон залуус саналаа өгч оролцсон байв.

Үүний зэрэгцээ “Axios” байгууллагын судалгаагаар Дональд Трамп улиран сонгогдвол их сургуулийн 10 оюутны дөрөв нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн 10 оюутан тутмын зургаа нь сонгуульд оролцоогүй бусдыгаа элэглэж, шоолно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж