НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирлын ээлжит нэвтрүүлэг маргааш Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та есдүгээр сарын 01-нээс 30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр шөнийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер тохирлын эзэн 30 сая төгрөг хожих боломжтой.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ