Тайландын хатны биед халдахыг завдсан хэргээр бүх насаар нь хорино | News.MN

Тайландын хатны биед халдахыг завдсан хэргээр бүх насаар нь хорино

Тайландын хатны биед халдахыг завдсан хэргээр бүх насаар нь хорино

Тайландын хатны биед халдахыг завдсан хэргээр бүх насаар нь хорино

Тайландад болсон жагсаалын үеэр хоёр жагсагч хатанд халдахыг завдсан хэргээр баривчлагджээ. Улмаар баривчлагдсан хоёр бүх насаар нь хорих ял сонсож магадгүй юм.

Нийслэл Бангкок хотод энэ сарын 14-нд болсон жагсаалын үеэр хатан Сутида машинтайгаа жагсагчдын дундуур явж өнгөрчээ. Цахим орчинд тарсан видео бичлэгээс үзэхэд хатныг явж өнгөрөхөд жагсагч олон “Өлсгөлөн тоглоом” кинон дээр гардагчлан гурван хуруугаа гозойлгон ёслож, орилцгоож байжээ. Машинд хааны отгон хүү Дипанкорн хамт явж байсан аж. Цагдаа нар жагсагчдыг хатны машинаас хол байлгахын тулд чадахаараа түлхэцгээж байсан гэнэ.

Тайландын хүний эрхийн төлөө хуульчдын мэдээлж буйгаар жагсаалын үеэр баривчлагдсан Бункуйанун Францис Паотун, Икачай Хонгкангван нар тайландын эрүүгийн хуулийн 110 кодтой хэрэгт буруутгагдсан аж.

Хатны биед халдахыг завдсан хэмээх тус хэрэгт 16 жилээс бүх насаар нь хорих хүртэл хорих ял шийтгэдэг гэнэ. Түүнчлэн хэрэгтний үйлдэл хатны аминд халтай байсан бол цаазаар авах хүртэл ял сонсгох боломжтой гэнэ.

Харин хүний эрхийн хуульч Пүнсук Пүнсулчароены хэлснээр дээрх хоёр иргэн бүх насаараа хоригдож магадгүй гэнэ. Икачай хэргээ хүлээхээр Бангкокийн цагдаагийн газарлуу явж байхдаа баривчлагдсан бол Вункуйанун цагдаа нарт өөрөө бууж өгөөд баривчлагджээ.

Болсон явдлаас шалтгаалан дараа өдөр нь буюу энэ сарын 15-ны өглөө засгийн газрын зүгээс онц байдал зарлаж, таваас дээш хүн цугларах, цахим орчин, телевиз, сонин сэтгүүлээр мэдээ, нэвтрүүлэг хэвлэх, нэвтрүүлэхийг хориглож, ард иргэдийг айдаст автуулаад байгаа аж.

Уг шийдвэрийг эсэргүүцсэн ард иргэд мянга мянгаараа гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж эхэлсэн юм. Тайландын эрх баригчдын зүгээс жагсагчдын зургийг авч, дараад нь зургаар нь олж баривчлан, шийтгэл хүлээлгэнэ хэмээн сануулжээ. Харин жагсагчид тус сануулгыг тоолгүй энэ долоо хоногийг дуустал жагсах төлөвтэй байна.

Оюутнуудын санаачлан зохион байгуулж буй тус жагсаал долдугаар сараас хойш үргэлжилж байна. Жагсагчид засгийн газарт Үндсэн хуулийг шинэчлэх, Ерөнхий сайд Прают Чаночаг огцруулах, засгийн газрыг шүүмжилсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэдгийг болиулах зэрэг шаардлага тавьжээ.

Харин Ерөнхий сайд Прают өчигдөр/2020.10.16/ өгсөн ярилцлагадаа “Би огцрохгүй. Онц байдлыг байдал намжтал сарын турш үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ бүхэн бол хэнийг ч хохироохгүй байхын төлөө юм. Сүүлийн үед хэн хохирч байна? Зөвхөн эрх баригчид л хохирч байна. ийм зүйл байж болохгүй” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-10-17 103.26.194.200

Yugaa hiij ene hatan jagsagchdiin dund yavj bsiin

Avatar

Зочин 2020-10-17 202.9.40.6

Завдсаны төлөө бүх насаараа хоригдох юм уу тэнэглэл

Avatar

Зочин 2020-10-17 202.126.89.192

Haant zasgiin achaar togtvortoi hugjij bga uls. Haangui bolvol manai shig gadny togloom bolno.

Avatar

аххх 2020-10-17 103.57.93.10

Тайланд Хаант засгаа устгахгүй л бол хэзээ ч ардчилсан улс болохгүй.

Avatar

Зочин 2020-10-17 122.201.21.120

Одоо ардчилал гэдгийн учир утгаа алдагдаад байна шүү.. Энэ гоё нэрний ард дан үл бүтэх этгээдүүд хулгай дээрэм тонуул хүчин, эмх журамгүй ёс дэггүй үйлдэл өдөөж, бүх бусармаг явдал гаарч байна. Ардчилал гэж туйлширхаа больж, жаал дэг журам, ёс суртахуутай байх боломжийг хайхгүй бол улс орноо яс үндэстнээ өөрсдөө багалзуурдах сөнөөхөд ойрхон байна даа. Баян хоосны хэт ялгааг дэвэргэдэг ардчилал зах зээлийн нийгэмд зөрчил тэмцэл арилна гэж ёстой үгүй.

Avatar

Зочин 2020-10-17 64.119.23.148

Oros,Hyatad,Mongol,Hoid Solongosoos busad bvh oron ardchilaliig songood bna sh dee. Ted tsumuuruu buruu zamaar yavaad, bid l Oros Hyatadiig dagaad zuv zamaar yavj baigaa hereg vv ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж