2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 81,588,375 төгрөгийн үнийн дүн бүхий 526,044 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +8.70%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +3.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -12.79%) болон "Ремикон" ХК (RMC -11.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 4705921 ширхэг үнэт цаас 447,062,495 төгрөгөөр арилжигдсан байна.
Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 5,582,398,600 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 2,252 захиалга хүлээн авч, захиалгын явц 117.52 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү.
ТOP 20 индекс 0.21 хувиар өсөж, 17501.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,593,190,024,970.62 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ