Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) болох Үндэсний хувьчлалын сан (ҮХС) үйл ажиллагаагаа аравдугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээж, Монголын хөрөнгийн бирж дээр 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх ажлаа амжилттай гүйцэтгэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн 30 жилийн ойн босгон дээр хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болсон үйл явдал юм.
Үндэсний хувьчлалын сан нь тус бүр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50 сая ширхэг нэгж эрх гаргаж, үүнийхээ 95 хувийг буюу 47 сая 500 мянган ширхэг нэгж эрхийг олон нийтэд санал болгосон билээ. Тус сан олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, түүнээс бий болох ашгийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилахаар зорин ажиллаж буй юм.
Ашиг орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах зорилготой, өндөр өгөөж бүхий санхүүгийн хэрэгслийг эрэлхийлж, хөрөнгө мөнгөө өсгөхийг хүсдэг хүн бүрт тохиромжтой бүтээгдэхүүн ийнхүү манай улсад бий болж, анхны харилцагчдаа татаад байна.
Захиалгын өдрөөс хоцорсон болон ачаалал ихтэйгээс шалтгаалж ХОС-д нэгдэж амжаагүй харилцагчид хоёрдогч зах зээл дээрээс нэгж эрх авах боломжтой юм. Уншигч та 77078282 утсаар холбогдож, ardmanagement.mn вебсайтад зочилж, Ард санхүүгийн нэгдлийн байранд ирж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ