“Багш” найраглалын 35 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

“Багш” найраглалын 35 жилийн ой тохиож байна

“Багш” найраглалын 35 жилийн ой тохиож байна

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны алдарт “Багш” найраглал төрөн гарсны 35 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр  “Багш” найраглалын үнэ цэнэ эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

Өдгөө 35 жилийнхээ ойтой золгож буй тус найраглалыг МУБИС-ийн байрны өмнө хөшөөгөөр алдаршуулан мөнхжүүлсэн байдаг. Мөн ой бүр дээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг.

Үе үеийн, цаг нийгмийг тольдон харуулж,  багш мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг нүднээ харагдтал дүрсэлсэн энэхүү бүтээл нь боловсролын салбартай салшгүй холбоотой юм.   Иймд  цаашид ч  үг, мөр бүрийг задлан шинжилж ажил үйлдээ тусгах ,  өвлүүлэн үлдээх тал дээр салбарын яам нь холбоодтойгоо хамтран ажиллах аж.

Мөн  “Багш” найраглалыг өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд мөнхөд орших уран бүтээл мөнөөс мөн хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Түүгээр зогсохгүй багш хэмээх алдар, амьдралын эх булгийг үүнээс илүүгээр мөнхлөх бүтээл  дахин төрж  үл гарна гэдгийг дурдаж байв.

Энэхүү арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын ахмад багш нарын холбоо, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо, Улаанбаатар их сургууль, Монголын чөлөөт зохиолчдын холбоо, МҮОНРТ, Ш.Сүрэнжав агсны гэр бүл, үр хүүхэд нар хамтран зохион байгуулав.

Б.ЦЭЦЭГ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж