Трамп: Жо Байден бол зөнөг | News.MN

Трамп: Жо Байден бол зөнөг

Трамп: Жо Байден бол зөнөг

Трамп: Жо Байден бол зөнөг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ, БНХАУ, ОХУ -ын удирдагчдыг “100 хувь” хэмээн магтжээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртохын хэрээр Трамп, Жо Байден хоёр нэгэн рүүгээ улам хүчтэй дайрах болсон билээ. Жишээ татвал,  эхний халз мэтгэлцээн дээр Жо Байден Трампыг “Амаа тат” гэж хэлээд амжсан юм.

Харин Трамп саяхан Айова мужийн Дес Мойн хотод болсон арга хэмжээний үеэр Жо Байденыг “зөнөг” хэмээн тодорхойлж, сэтгэцийн эрүүл мэндийг нь онцлон ярьжээ. Өдгөө Трамп 74 настай бол Жо Байден 77 настай юм.

Тэрбээр дэмжигч олондоо “Жо зөнөсөн. Хүссэн хүсээгүй бид бүгд л зөнөнө. Нэг л өдөр би ч гэсэн зөнөг өвгөн болно. Найзууд минь, та нар ч гэсэн зөнөх л болно. Гэхдээ хэрвээ чиний ээлж ирж, чи нэгэнт зөнөсөн бол Ерөнхийлөгч болж болохгүй гэдгийг ойлгоорой” хэмээн ярьжээ.

Мөн үргэлжлүүлэн Трамп Бээжинтэй цар тахал, Тайваны асуудлаар зөрчилдөөнтэй байгаа хэдий ч БНХАУ-ын Дарга Ши Жиньпиныг сайшаав. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарыг магтжээ. Өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө Трамп “Би Ким Жон Унд хайртай болоод сайхан үгтэй захидлуудаар харилцдаг болсон” хэмээн ярьж байсан удаатай билээ.

Тэрбээр “Миний олж мэдсэн нэг чухал зүйл бол БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин бол 100 хувь, ОХУ-ын Путин бол 100 хувь, БНАСАУ-ын Ким Жон Ун бол 100 хувь. Тэд бол хурц, эрүүл ухаантай, зоригтой хүмүүс. Харин Жо энэ бүхнээ хэдийнэ алдсан. Гэхдээ зөнөөгүй байхдаа ч тэр тийм ч ухаалаг хүн байгаагүйг бүгд мэднэ. Өнөөдөр бол жинхэнэ Жо Байден гэж байхгүй. Хэрвээ тэр сонгуульд ялбал улсыг зүүний радикал үзэлтнүүд удирдах болно. Тэд бол эрх мэдэлд хэт шунан дурлагчид. Тэдэнд эрх мэдэл өгчихвөл буцааж авах их хэцүү. Бид дахиж АНУ байхаа болино. Буцаж хөл дээрээ босч чадахааргүй болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-16 192.82.75.66

Трамп үнэнийг хэлжээ.

Avatar

Зочин 2020-10-16 203.91.112.133

Жо Байден ялахгүй байхаа, шал дэмий.

Avatar

Зочин 2020-10-16 103.26.195.148

Трамп ч тараана л даа. АН бол зүүний радикал үзэлтэй нам биш л дээ. Харин ч өөрийнх нам жинхэнэ зүүний нам.

Avatar

Зочин 2020-10-16 64.119.23.148

Zochin ta uls turiin bolovsroloor tun taaruu hvn bna daa !

Avatar

Зочин 2020-10-16 75.155.149.227

Unen l heljdee Tramp.

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

Ноён Трамптай санал нэг байна.

Avatar

Zochin 2020-10-16 202.126.89.111

Үнэн хэлсэн байна.

Avatar

Зочин 2020-10-16 103.26.194.81

БАЙДЕН ШАР СЭМЖИЛСЭН ДҮНКҮҮ ЗӨНӨГ

Avatar

Зочин 2020-10-16 192.82.70.32

Трамп ёстой жинхэнэ америк эр хүн ?

Avatar

Зочин 2020-10-16 202.55.188.33

Трамп ч аргагүй л өөр шүү…бусад хог шаарнуудаас хамаагүй илүү сийрэг толгой доо.

Avatar

Зочин 2020-10-16 202.126.89.115

Трамп корона вирусээ зүгээр ханийд манийд гэж балайрснаас болоод 8 сая хүн өвдчихсөн ш дээ , тэгэхээр өөрөө зөнчихсөн юм биш үү

Avatar

Зочин 2020-10-16 202.55.188.33

Дэлхийн том том эрдэмтэд бараг Трамптай адилхан хэлсэн байдаг жирийн ханиад гэж.

Avatar

Зочин 2020-10-16 124.158.97.254

74…77 hoeuulaa ondor nastanguud…amerikt oor huchtei zaluuchuud baidaggyi yumuu.

Avatar

Иргэн 2020-10-16 103.57.94.54

Хоёулаа зөнөг байж

Avatar

зочин 2020-10-16 49.0.218.118

ха ха

Avatar

Зочин 2020-10-16 64.119.23.148

Manaid bol 70 ih garsan hvn zununu uu zununu. Amerikchuud bol uur l duu !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж