Трамп: Жо Байден бол зөнөг

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Трамп: Жо Байден бол зөнөг

Трамп: Жо Байден бол зөнөг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ, БНХАУ, ОХУ -ын удирдагчдыг “100 хувь” хэмээн магтжээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртохын хэрээр Трамп, Жо Байден хоёр нэгэн рүүгээ улам хүчтэй дайрах болсон билээ. Жишээ татвал,  эхний халз мэтгэлцээн дээр Жо Байден Трампыг “Амаа тат” гэж хэлээд амжсан юм.

Харин Трамп саяхан Айова мужийн Дес Мойн хотод болсон арга хэмжээний үеэр Жо Байденыг “зөнөг” хэмээн тодорхойлж, сэтгэцийн эрүүл мэндийг нь онцлон ярьжээ. Өдгөө Трамп 74 настай бол Жо Байден 77 настай юм.

Тэрбээр дэмжигч олондоо “Жо зөнөсөн. Хүссэн хүсээгүй бид бүгд л зөнөнө. Нэг л өдөр би ч гэсэн зөнөг өвгөн болно. Найзууд минь, та нар ч гэсэн зөнөх л болно. Гэхдээ хэрвээ чиний ээлж ирж, чи нэгэнт зөнөсөн бол Ерөнхийлөгч болж болохгүй гэдгийг ойлгоорой” хэмээн ярьжээ.

Мөн үргэлжлүүлэн Трамп Бээжинтэй цар тахал, Тайваны асуудлаар зөрчилдөөнтэй байгаа хэдий ч БНХАУ-ын Дарга Ши Жиньпиныг сайшаав. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарыг магтжээ. Өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө Трамп “Би Ким Жон Унд хайртай болоод сайхан үгтэй захидлуудаар харилцдаг болсон” хэмээн ярьж байсан удаатай билээ.

Тэрбээр “Миний олж мэдсэн нэг чухал зүйл бол БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин бол 100 хувь, ОХУ-ын Путин бол 100 хувь, БНАСАУ-ын Ким Жон Ун бол 100 хувь. Тэд бол хурц, эрүүл ухаантай, зоригтой хүмүүс. Харин Жо энэ бүхнээ хэдийнэ алдсан. Гэхдээ зөнөөгүй байхдаа ч тэр тийм ч ухаалаг хүн байгаагүйг бүгд мэднэ. Өнөөдөр бол жинхэнэ Жо Байден гэж байхгүй. Хэрвээ тэр сонгуульд ялбал улсыг зүүний радикал үзэлтнүүд удирдах болно. Тэд бол эрх мэдэлд хэт шунан дурлагчид. Тэдэнд эрх мэдэл өгчихвөл буцааж авах их хэцүү. Бид дахиж АНУ байхаа болино. Буцаж хөл дээрээ босч чадахааргүй болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж