Сергей Шойгу "Өчигдрийн тухай" өгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Сергей Шойгу "Өчигдрийн тухай" өгүүлжээ

Сергей Шойгу "Өчигдрийн тухай" өгүүлжээ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд бөгөөд Оросын геофизикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Сергей Шойгугийн номын нээлт Москвад өнгөрсөн Пүрэв гариг (2020.10.15)-т болжээ. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчид, жүжигчид, болон нийгмийн төлөөллүүдтэй илэн далангүй ярилцсан байна.

"Өчигдрийн тухай" тус бүтээлдээ зохиогч олны танил, дэлхийн нөлөө бүхий 100 гаруй эрхэмтэй уулзаж явсан дурсамжийнхаа талаар өгүүлжээ. Зарим хэвлэлд "Өчигдрийн тухай" ном нь түүний амьдралдаа учирсан хүмүүсийн тухай эссэ түүвэр болохыг онцолсон байна.

Нийт 230 хуудас бүхий тус бүтээлд Шойгу инженер, барилгачин, улстөрч, аврагч, сайд, эрдэмтэн зэрэг олон дүрд "хувирчээ". ОХУ даяар зарагдаж эхлээд удаагүй байгаа түүний энэхүү номыг цахим болон аудио хэлбэрээр худалдан авч болох аж. Тус бүтээлийн аудио хувилбарыг ОХУ-ын Ардын жүжигчин Сергей Гармаш “амилуулсан” байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж