Япон улс цацраг идэвхт бодистой усаа далайд асгахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Япон улс цацраг идэвхт бодистой усаа далайд асгахаар төлөвлөж байна

Япон улс цацраг идэвхт бодистой усаа далайд асгахаар төлөвлөж байна

Япон улсын Засгийн газар Фүкүшимагийн цөмийн гамшгийн үеэр цацраг идэвхит бодист хордсон их хэмжээний усыг далайд асгахаар төлөвлөж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тодруулбал, 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшгаас хойш “Tokyo Electric Power Company Holdings” компани цацраг идэвхит бодистой нэг сая гаруй тонн усыг цуглуулан тусгай саванд хадгалж байгаа юм.

"Фүкүшима Дайчи" цөмийн цахилгаан станцыг цацраг идэвхит бодисоос цэвэрлэх ажил хэдэн арван жил үргэлжлэх магадлалтай байгаа бөгөөд хортой усыг цаашид хэрхэх тухай асуудал  япончуудын төдийгүй дэлхий нийтинй анхаарлыг татаад байна.

Орон нутгийн иргэд усыг далайд асгахыг эсэргүүцэж, Засгийн газартаа хандан уриалга гаргаад байгаа бол Өмнөд Солонгосын Засгийн газар Фүкүшима хавиас бэлдсэн далайн хүнсний импортод хориг тавьж, хордсон усны талаар тайлбар хийхийг шаардаж байжээ.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж