Японы их сургууль нинжагийн мэргэжлийн ангитай болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Японы их сургууль нинжагийн мэргэжлийн ангитай болжээ

Японы их сургууль нинжагийн мэргэжлийн ангитай болжээ

Японы Ига хотод байрладаг, хамгийн анх нинжа бэлддэгээрээ алдартай болж байсан  Мие их сургууль нинжагийн мэргэжлийн ангитай болжээ. Гэвч тус ангид хэрхэн од шидэх, нунчакиар тулалдах, хананд авирах зэргээс илүү нинжагийн түүх голчлон заадаг гэнэ.

Мие их сургуулийн нинжагийн төвийг хариуцан ажиллаж буй Японы түүхийн багш Южи Ямада “Манай сургуульд гадаад орнуудаас элсэн суралцах хүсэлт ихээр ирэх болсон. Гэхдээ би нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Энэ бол нинжагийн үүх түүхийг заах болохоос биш нинжа болох анги биш юм” хэмээн тайлбарлажээ.

Мөн Ямадагийн тайлбарласнаар тус анги гурван жилийн өмнө нээгдсэн бөгөөд жилд дунджаар гурван оюутан л бүртгүүлдэг гэнэ. Түүнээс гадна энэ жил нинжагийн ангийн анхны төгсөлт болж 45 настай Геничи Мицүхаши дипломоо гардаж авсан байна. Тэрбээр биеийн хүчний сургуулилтууд хийгээгүй ч нинжагийн талаар бүхнийг сурч мэдсэн учир цаашдаа нинжагийн замаар амьдарна гэдгээ мэдэгджээ.

Мицүхаши сонинд “Би нинжа хүн өглөөдөө газар тариалангийн ажлаа амжуулчхаад, өдөр нь бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан гэж уншсан. Тиймээс би цаашдаа гэртээ хүнсний ногоонуудаа өөрөө тарьж, өдөр нь өөрийн судалгааны ажлынхаа хажуугаар бие хамгаалах урлагаар хичээлэж байхаар шийдсэн” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж