Трамп АН-ынхан томоотой байвал эрх мэдлээ тайван замаар өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Трамп АН-ынхан томоотой байвал эрх мэдлээ тайван замаар өгнө гэв

Трамп АН-ынхан томоотой байвал эрх мэдлээ тайван замаар өгнө гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ сонгууль шударга болж, жинхэнээсээ сонгуульд ялагдвал төрийн эрхийг ямар ч асуудал үүсгэлгүй, тайван замаар шилжүүлэхээ амлажээ. Мөн тэрбээр 2016 онд сонгуульд ялахад нь Ардчилсан намынхан тайван замаар эрх мэдлээ шилжүүлэхээс татгалзаж байсныг дурсчээ.

Өчигдөр/2020.10.15/ орой зохион байгуулагдсан арга хэмжэн дээр Трамп сонгууль шударга болбол ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэдгээ хэлсэн ч 2016 онд Барак Обамагийн талынхан эрх мэдлээ шилжүүлэхээс татгалзаж байсныг ярьжээ.

Тэрбээр “Тэд өнөөдөр эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх тухай ярьж байна. Гэвч тэд миний кампанит ажлыг тагнасан. Энэ бол шударга бус. Тэгээд тэд намайг хугацаанаас минь өмнө буулгахаар оролдсон. Эцэст нь одоо намайг эрх мэдлээ тайван замаар хүлээлгэж өгөх үү? гэж асууж байна. Тийм ээ, би тайван замаар өгнө. Гэхдээ би шударга сонгуулийг л хүсч байна” хэмээн ярьсан аж.

Трампын ил болгосон олон баримтууд нь Б.Обамагийн үед Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо зэрэг нь 2016 онд Трампын кампанит ажилд хяналт тавихын тулд багагүй хичээл зүтгэл зарцуулж байсныг баталдаг билээ.

Мөн Ерөнхийлөгч Трамп удахгүй болох сонгуулийг будилаантай болж магадгүй хэмээн ихээр санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэгэхдээ тэрбээр Охайо, Виржиниа тэргүүтэй хэд хэдэн мужуудад хэдэн мянган саналын хуудас очих ёстой эзэндээ хүрээгүй, хаяг андуурагдсан, алга болсон зэрэг асуудлууд үүссэнийг онцолж “Энэ бол байж боломгүй асуудал” хэмээн хэлсэн байна.

Тэрбээр “Би мянга мянган саналын хуудас очих ёстой эзэндээ очилгүй давхардаж, эсвэл хогийн саванд хаягдаж байгааг мэдсэн. Өдөр бүр ийм зүйл дахин дахин болж байна. Ийм шударга бус зүйлд давхар миний нэр холбогдож байгаад ч гомдолтой байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж