Трамп халдвар авснаас хойш Азийн эсрэг жиргээ 85 хувиар өсчээ | News.MN

Трамп халдвар авснаас хойш Азийн эсрэг жиргээ 85 хувиар өсчээ

Трамп халдвар авснаас хойш Азийн эсрэг жиргээ 85 хувиар өсчээ

Трамп халдвар авснаас хойш Азийн эсрэг жиргээ 85 хувиар өсчээ
U.S. President Donald Trump speaks to members of the news media before departing the White House on campaign travel to Des Moines, Iowa from the South Lawn of the White House in Washington, U.S., October 14, 2020. REUTERS/Leah Millis

Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авснаас хойш Твиттерт Азийг эсэргүүцсэн жиргээ огцом өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хүний эрхийн “Гүтгэлгийн эсрэг лиг” нэртэй нийгэмлэг аравдугаар сарын 2-ноос хойш Трампын халдвар авсантай холбоотой жиргээнүүдийг судалж үзсэнээ тайлагнажээ. Уг тайлангаар 12 цагийн дотор Азийг, тэр дундаа БНХАУ-ыг эсэргүүцсэн жиргээний тоо 85 хувиар эрс нэмэгдсэн байна.

Үүнээс өмнө Дональд Трамп цар тахлыг “Хятадын алдаа”, “Хятад вирус” гэх мэтээр тодорхойлж мэдээлэл хийсний дараа мөн Азийг эсэргүүцсэн жиргээ бага хэмжээнд нэмэгддэг байжээ.

Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай халдвар авсан гэх мэдээ цацагдахаас дөрвөн цагийн өмнө нийтлэгдсэн 2.7 сая жиргээг дараа өдрийн мөн тооны жиргээтэй харьцуулан судалсан байна. Ингэхдээ тэд Трамп, Меланиа хоёрын нэрнээс гадна хятад вирус, тахал, хятад ханиад, Ухань зэрэг үг орсон жиргээнүүдийг хайж үзжээ. Үр дүнд нь дараагийн дөрвөн өдрийн туршид Азийг эсэргүүцсэн жиргээний тоо буураагүй гэнэ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОРОС РАСИЗМ 2020-10-16 202.179.25.235

ТРАМПАД АЗИЙГ ҮЗЭН ЯДАХ ҮЗЛИЙГ ЧЕХ СЛОВЕНИЙН СЛАВ ОРОС УГСААНЫ ЭХНЭРҮҮД НЬ ХАЛДААСАН ГЭЖ БАС ШАР АЗИ ДҮГНЭДЭГ.

Avatar

Зочин 2020-10-16 198.27.232.156

Asia bishee. China d durgui sh dee.

Avatar

Zaluu 2020-10-16 70.36.61.184

Azi bish hun buriin nudend Azi hun Hyatad gej haragddag. Kyrgiz bn u? Kazak bn u? Mongol bn u? Yapon bn u? So bn u? Hend ch hamaagui. Bugdiig ni hamruulaad muu hyatad gedeg.
Bidend ogt hamaagui gej bolohgui. Mongoloos garaad yav, tegeed medne.

Avatar

MOGEUH 2020-10-16 66.181.161.124

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-10-16 192.82.68.10

haytadiin eserge jirgee 85 %iar usluu geech

Avatar

Zochin 2020-10-16 183.182.113.50

Хятадын эсрэг жиргээг 85% өслөө гэсэн мэдээ л байна ш дээ.Юун Ази . Бидэнд ёстой хамаа ч үгүй.

Avatar

Зочин 2020-10-16 202.179.21.193

Ардчилал Америк гээл байдаг тэд харин азиудыг ялгаварлаж дор харж доромжилдог, ганц хятад биш бүгдийг нь азиуд онигорууд гэдэг

Avatar

Бүлтгэр 2020-10-16 96.61.89.200

Онигор нь үнэн л биз дээ, хахаха.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж