Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авснаас хойш Твиттерт Азийг эсэргүүцсэн жиргээ огцом өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт хүний эрхийн “Гүтгэлгийн эсрэг лиг” нэртэй нийгэмлэг аравдугаар сарын 2-ноос хойш Трампын халдвар авсантай холбоотой жиргээнүүдийг судалж үзсэнээ тайлагнажээ. Уг тайлангаар 12 цагийн дотор Азийг, тэр дундаа БНХАУ-ыг эсэргүүцсэн жиргээний тоо 85 хувиар эрс нэмэгдсэн байна.
Үүнээс өмнө Дональд Трамп цар тахлыг “Хятадын алдаа”, “Хятад вирус” гэх мэтээр тодорхойлж мэдээлэл хийсний дараа мөн Азийг эсэргүүцсэн жиргээ бага хэмжээнд нэмэгддэг байжээ.
Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай халдвар авсан гэх мэдээ цацагдахаас дөрвөн цагийн өмнө нийтлэгдсэн 2.7 сая жиргээг дараа өдрийн мөн тооны жиргээтэй харьцуулан судалсан байна. Ингэхдээ тэд Трамп, Меланиа хоёрын нэрнээс гадна хятад вирус, тахал, хятад ханиад, Ухань зэрэг үг орсон жиргээнүүдийг хайж үзжээ. Үр дүнд нь дараагийн дөрвөн өдрийн туршид Азийг эсэргүүцсэн жиргээний тоо буураагүй гэнэ.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ