Д.Пүрэвдаваа: УБЕГ эрх баригч намын талд ажилласан байх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвдаваа: УБЕГ эрх баригч намын талд ажилласан байх магадлалтай

Д.Пүрэвдаваа: УБЕГ эрх баригч намын талд ажилласан байх магадлалтай

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа өнөөдөр /2020.10.16/  орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн долдугаар тойргоос НИТХ-д сонгогдсон юм.

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа "АН энэ удаагийн сонгуульд  нийслэлд нэг дүүрэгт буюу Сүхбаатар дүүрэгт ялж, нийтдээ 8 суудал авлаа. Сонгуулийн үеэр эргэлзээ төрүүлсэн олон асуудал гарсан. Хуулийн байгууллагаас хариу ирсний дараа  тодорхой болох байх. Хар машин дээр гэхэд хүмүүсийн яриаг сонссон байх. “Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амжилттай хэрэгжсэн юм, хар машин дээр нэрс оруулж болно" гэж ярьсан.  Хоёрдугаарт, Улсын бүртгэдийн ерөнхий газар /УБЕГ/ нэрсийн жагсаалт дээр магадгүй эрх баригч намын талд ажилласан байх магадлалтай. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өмнө нь  нэр дэвшигчид хэний саналаар сонгогдох гэж байгаагаа мэдэх эрхтэй  байсан. Сонгууль болохоос 20-иос доошгүй хоногийн өмнө тухайн нэр дэвшигчид нэрсийн жагсаалтыг өгдөг байсан.

Гэтэл сүүлд Сонгуулийн тухай хуулиар нэрсийн жагсаалтыг  нууцалсан. Энэ заалтаа  хуульдаа оруулаад баталчихсан. Эндээс эргэлзээтэй байдал үүсч байна. УИХ-ын сонгуулиар олон тооны "царцаа" оруулсан байх магадлалтай. Яагаад гуравхан сарын дараа болох  орон нутгийн сонгуулиар нэрсийн жагсаалтыг нууцлав гэдэг асуулт гарч ирж байна. Нэг хүн олон удаа санал өгсөн байх магадлалтай. Яагаад гэвэл хурууны бэхэн тэмдэглээг хийгээгүй. Хэнээс санал авах гэж байгаа нь нэр дэвшигчдэд тодорхойгүй байсан гэсэн үг. Эрх баригч нам өөрсдөдөө төрийн байгууллагуудыг сонгуульдаа ашигласан байх боломжтой. Саналаа өгсөн иргэдийн хурууны хээг нь  уншуулахгүйгээр регистрийн дугаарыг нь хэлүүлсэн байх жишээний. Энэ тохиолдолд нэг хүн магадгүй 5-6 удаа санал өгсөн байх эргэлзээг дагуулж байгаа.

 АН ялагдсандаа тайлбар шалтаг тоочиж  байгаа юм биш. Ковидоос болоод энэ удаагийн сонгуульд гадны ажиглагчид орж ирсэнгүй.  Хар машины дүн Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны сервер рүү шууд очих ёстой. Магадгүй өөр газраар дамждаг байх эргэлзээг ч дагуулж байгаа. Мэдээллийн технологи улам хөгжөөд байхад СЕХ буцаад ухарчихсан. Ядаж нийслэлийнхээ саналын дүнг дэлгэцээр харуулсангүй. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд миний мэдэхийн сүүлийн 10-аад жил ажиллаж байна.

Эрх баригч намын өөрсдийнх нь томилсон, үүрэг өгсөн хүмүүс сонгуульд ажилласан.  Энэ мэтээр эрх баригч нам давуу байдал үүсгэсэн. Уг нь намуудын төлөөллийг оролцуулж байж сонгуулийг зохион байгуулдаг болвол шударга болно. Эрх баригч намаас томилогдсон хүмүүс сонгуулийг зохион байгуулах нь илт нэг талд давуу байдал үүсгэдэг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж