Сэлбэ дэд төвийн цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 2*16/35/10МВА дэд станц ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Сэлбэ дэд төвийн цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 2*16/35/10МВА дэд станц ашиглалтад орлоо

Сэлбэ дэд төвийн цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 2*16/35/10МВА дэд станц ашиглалтад орлоо

Дэлхийд өнөөдөр Улаанбаатар шиг 1.5 сая гаруй хүн амтай 400 гаруй хот бий бөгөөд тэдгээрийг метрополис хот хэмээн нэрлэдэг. Харамсалтай нь Улаанбаатар маань өсөлтөөрөө тэдгээр мега хотын төвшинд хүрсэн ч хөгжлөөрөө хол хоцорч яваа. Дан ганц Сүхбаатарын талбайгаа тойрсон төвлөрөл үүсч, агаар, хөрсний бохирдол, ундны усны нөөцийн хомстолд орж байгаа энэ хотыг хэрхэн өөрчлөх вэ, тулгамдсан олон асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэдэг асуулт эрх баригчдын төдийгүй энэ хотод амьдардаг хүн бүрийн “шүдний өвчин” болж хувираад удаж байгаа нь нууц биш. Гэхдээ Улаанбаатар хот баялаг үйлдвэрлэгч хот.

Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2019 онд 37280.8 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 24683.7 тэрбум төгрөг буюу 64.5 хувийг Улаанбаатарчууд бүрдүүлж байна. Нийслэл хотод нийт 45 орчим мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа нэгжийн 64 хувьтай тэнцэж байна. Жилдээ 50 гаруй мянган иргэн шинээр мэндэлж, 30 орчим мянган шилжин ирэгсэд Улаанбаатар хотыг зорьж ирдэг. Тиймээс энэ хотыг хөгжүүлэх, өргөжүүлэх шинэ төлөвлөгөө гаргах, гацаа, түгжээгээ арилгах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр.

Үүнийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байна. Гэр хороолол дахь инженерийн хувьсгал гэж нэрлэгдээд байгаа энэхүү төсөл гурван үе шаттайгаар  хэрэгжих бөгөөд нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийг бий болох суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэх юм.

Уг төсөл нь  “Монгол Улс зах зээлд шилжсэн цагаас хойш Улаанбаатар хотод хийгдэж байгаа хамгийн том бүтээн байгуулалт” гээд хэлчхэд нэг их хилсдэхгүй. Учир нь  гэр хорооллын 6 бүсэд хөрөнгө оруулалт хийж, газар чөлөөлөн цэцэрлэг, шилэн кабел, авто зам, гүүр, үерийн далан хамгааллын суваг, спорт цогцолбор, Бизнес инкубатор төвүүд барьж, цахилгаан, дулаан, цэвэр ус, ариутгах татуурга гээд дэд бүтцийн ажлуудыг гэр хороололд цогцоор шийднэ.

Энэ хүрээнд өнөөдөр гэр хороололд нэн тулгамдаад байгаа асуудлуудыг цогцоор шийдэж нийт Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахаар хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд төлөвлөгдсөн цахилгаан хангамжийн ажлуудыг бүрэн хийж дуусган ашиглалтад хүлээлгэн өглөө.

Төслийн цахилгааны инженер Б.Анхбаяраас тодруулга авлаа.

Сэлбэ дэд төвд  хийгдэж байгаа цахилгаан хангамжийн ажлуудын талаар товч танилцуулан уу?

-Төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд Сэлбэ болон Баянхошуу дэд төвд 2*16МВА хүчин чадалтай 35/10кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлуудыг бүрэн хийж дуусгаад байна. Өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан 35/10кВ-ын дэд станцын барилгыг хүлээлгэн өглөө.

Сэлбэ дэд төвд 35/10кВ-ын дэд станц ашиглалтад орсноор ямар үр дүн гарах вэ?

Сэлбэ дэд төвд 35/10кВ-ын шинэ дэд станц ашиглалтад орсноор “Сэлбэ”, “Дамбадаржаа” дэд төвийн /Сүхбаатар дүүргийн 13,14,16,17-р хороод, Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо/  6520 өрхийн 23500 иргэн, 208 510м2 талбай бүхий барилга байгууламжийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах ба эхний ээлжид "Сэлбэ” дэд төвд барьж байгаа 28МВт-ын Дулааны станц, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, 14 ширхэг иж бүрэн Ус дулаан дамжуулах төвүүд болон төслийн хүрээнд барьсан 6.6 км урт авто замын гэрэлтүүлгүүдийг эрчим хүчээр хангах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж