АНУ Японтой цэргийн зардал хуваах хэлэлцээг эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

АНУ Японтой цэргийн зардал хуваах хэлэлцээг эхлүүлэв

АНУ Японтой цэргийн зардал хуваах хэлэлцээг эхлүүлэв

Япон улсад байрших хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй америк цэргүүдийн зардлыг хуваан төлөх яриа хэлэлцээг хоёр талын Засгийн газрын ажлын хэсэг Пүрэв гаригт хуралдан эхлүүлжээ. Эхний яриа хэлэлцээ Гадаад хэрэг болон Батлан хамгаалахын сайд нарын хооронд цахимаар болсон ба өнөөдөр эцэслэгдэнэ.

Америк цэргүүдийн Японд байрших ирэх таван жилийн хугацааны зардлыг хэрхэн хувааж гаргахаа хоёр тал хэлэлцэж буй юм. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, Япон улс ирэх арванхоёрдугаар сар дуусахаас өмнө 2021 оны төсвөө хэлэлцэн батлах шаардлагатай зэргээс үүдэн цэргийн зардал хуваах гэрээг тав биш нэг жилийн хугацаатай байгуулах магадлал өндөр байгааг эх сурвалж мэдээлжээ. Хоёр орны өмнөх хэлэлцээрийн хугацаа өнгөрсөн гуравдугаар сард дууссан аж.

Японтой байгуулсан батлан хамгаалахын гэрээний дагуу АНУ-ын 54 мянга орчим цэрэг тус улсад байршин бүс нутгийн зөрчил, аюулын эсрэг хамгаалах үүрэг гүйцэтгэж буй.

Японы талаас АНУ-ын армийн баазын хэрэглээ, ажилчдын хөлс, цэргийн сургуулилт гэх мэт зардалд жилд ойролцоогоор 200 тэрбум иен буюу 1.9 тэрбум ам.доллар төлдөг байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны мэдэгдсэнээр Вашингтон нь Японоос уг зардалд жилд найман тэрбум ам.долларыг гаргуулах хүсэлтэй байгаа аж.

Эх сурвалж: Kyodo news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж