"Автобус нэг бүрийн үнэ 130 мянган ам.доллар биш" | News.MN

"Автобус нэг бүрийн үнэ 130 мянган ам.доллар биш"

"Автобус нэг бүрийн үнэ 130 мянган ам.доллар биш"

"Автобус нэг бүрийн үнэ 130 мянган ам.доллар биш"

Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахын тулд 2019 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн ерөнхий боловсролын 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн 40 автобус үйлчилгээнд гаргасан.  Мөн аравдугаар сарын 13-нд Сүхбаатарын талбайд таван ширхэг автобус байршуулж, сургуулийн автобустай болсноо ёслол төгөлдөр зарласан.

Уг шар өнгийн автобус нь “Донфен” үйлдвэрийн 52 хүүхдийн суудалтай, дизель хөдөлгүүртэй гэх бөгөөд нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим ам.доллар хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх мэдээлсэн. Гэвч  дэлхийн стандартад нийцсэн сургуулийн  автобустай  болсон мэдээллийн араас хотын удирдлагууд хүүхдийн автобусаар мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэл дагуулсан юм.

Учир нь, Хятадын “Алибаба” онлайн худалдааны сайтад уг автобус нь 43-45 мянган ам.долларын үнэтэй байжээ. Тиймээс автобус тус бүрийн үнийн зөрүү болох 85 мянга гаруй ам.доллар, нийтдээ таван автобусны 425 мянган ам.долларыг юунд зарцуулсан бэ гэх асуулт урган гарч байгаа юм.

Сурагчдын автобусны зориулалт, чанар, хүртээмжийн талаар ам уралдан ярьж байсан албаны хүмүүсээс үнэ өртгийнх нь талаар асуухаар холбогдтол  “Манайх хариуцахгүй, мэдэхгүй” хэмээн бие бие рүүгээ чихэв. 

“Улаанбаатар хотын  хөгжлийн корпораци” ХК нь өнгөрсөн тавдугаар сард сургуулийн  автобус оруулж ирэх компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Ингэхдээ Монголд заавал албан ёсны төлөөлөгчтэй компани байх бөгөөд хүүхдийн автобусны  арчилгаа, засвар үйлчилгээг бүрэн хариуцна гэх үндсэн шаардлага тавьсан байна. Тендерт нийт дөрвөн компани материалаа ирүүлжээ. 

Эцсийн байдлаар “Монгол хьюндай автомотив” ХХК болон “Моннис интернэшнл” ХХК үлдсэн бөгөөд “Моннис интернэшнл” ХХК нь үнийн хувьд хамгийн боломжит хувилбарыг санал болгож, үйлдвэрлэгч талаас гарсан бүх асуудлыг бүрэн хариуцна гэсэн учраас тендерт шалгарсан гэнэ.

Улмаар долдугаар сарын 2-ны өдөр урт хугацааны буюу гурван жилийн гэрээ байгуулж, эхний ээлжийн таван ширхэг сургуулийн автобусыг оруулж иржээ. Удахгүй  энэ ондоо багтаад 70 ширхэг автобус нэмж оруулж ирэх юм байна. Үргэлжлүүлээд 2021 онд орж ирэх 200 сургуулийн автобусыг “Моннис интернэшнл” ХХК бүрэн хариуцах ажээ.  

АВТОБУС НЭГ БҮРИЙН НЬ ҮНЭ НЬ 130 МЯНГАН АМ.ДОЛЛАР БИШ

“Улаанбаатар хотын  хөгжлийн корпораци” ХК-ийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын захирал Л.БАТХУЯГ:

-Хятадын онлайн худалдааны "Алибаба” сайтад байгаа автобусны зураг болон энэ сарын 13-нд орж ирсэн сургуулийн автобусны хооронд асар их ялгаа бий. Тухайлбал, үйлдвэрлэсэн он, төрөл, чанар нь тэс өөр. Автобус үйлдвэрлэсэн нь “Донфен” нь “Ниссан мотор" корпорацийн Хятад дахь үйлдэрлэгч  бөгөөд сургуулийн автобус нь дотроо A ,B ,C ,D гэсэн зэрэглэлтэй байдаг. Бидний оруулж ирсэн сургуулийн автобус нь С зэрэглэлийх бол зураг дээрх харьцуулсан автобус нь B зэрэглэл юм. С зэрэглэл нь илүү өндөр үнэтэй гэсэн үг. БНХАУ-аас оруулж ирсэн дээрх таван сургуулийн автобусыг Монгол Улсын стандарт, цаг уурын эрс тэс уур амьсгал болон замын нөхцөл байдалд зохицуулж 29 төрлийн нэмэлт тоноглол өөрчлөлтийг хийсэн. Багтаамж болон тоноглолын хувьд ч хоёр өөр. Хамгийн гол нь автобус нэг бүрийн нь үнэ нь 130 мянган ам.доллар биш. Хаанаас ийм тоо гараад ирснийг бид мэдэхгүй байна. Ямартай ч 130 мянган ам.доллараас хамаагүй хямд үнэтэй. Ойролцоо үнийн дүнг хэлэх боломжгүй гэдгийг ойлгоорой. Учир нь, гэрээ дүгнэж дуусаагүй байна. Хоёрдугаарт, урт хугацааны гэрээ учраас яваандаа ханшийн эрсдлээс шалтгаалж үнэд өөрчлөлтүүд орно.

ХЯМД ҮНЭТЭЙ АВТОБУС НЬ БНХАУ-ЫН СТАНДАРТААР ҮЙЛДВЭРЛЭГДСЭН, БАГА НАСНЫ ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ ЗОРИУЛАЛТТАЙ

Бид сургуулийн автобусны төрөл, ангиллын талаар "Моннис интернэшнл” ХХК-аас тодруулга авах гэсэн боловч “Хэтэрхий улстөржсөн мэдээлэл яваад байгаа учраас яриа  өгөх боломжгүй” гэсэн хариуг өглөө. "Моннис интернэшнл" компани энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Хүүхдийн сургуулийн автобус нь тээвэрлэж байгаа хүүхдийн наснаас хамааран A, B, C, D гэсэн зэрэглэлтэй байдаг. Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй хямд үнэтэй автобус нь БНХАУ-ын стандартаар үйлдвэрлэгдсэн, бага насны хүүхэд тээвэрлэх зориулалт бүхий  B ангиллын автобус юм. Монголд оруулж ирсэн таван ширхэг автобусыг Монгол Улсын цаг уурын нөхцөл, түлшний стандарттай уялдуулан Евро 3 зэрэглэлийн хөдөлгүүр, сайжруулсан хурдны хайрцаг, нэмэлт дулаалга, аюулгүй байдлыг хангасан видео камер гэх мэт есөн чухал техникийн сайжруулалт, Монгол Улсын стандартад нийцүүлэх 11 өөрчлөлт, дизайны есөн сайжруулалт зэрэг 29 төрлийн нэмэлт тоноглол хийсэн. Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй 130 мянган ам.долларын үнэтэй гэх мэдээлэл нь үндэслэлгүй.  Мөн эдгээр автобусыг ханган нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээ нь Монгол Улсын хуулийн дагуу үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдсэн бөгөөд ханшийн өндөр хэлбэлзэлтэй энэ цаг үед ханган нийлүүлэгч компанийн ханшийн эрсдлийг бүрэн дааж  байгаагаараа онцлогтой юм” гэжээ.

Энэ сарын 13-нд орж ирсэн сургуулийн таван ширхэг автобус нь өнөөдрийн байдлаар “Зорчигч тээвэр гурав” компанийн хашаанд байгаа юм. Одоогоор нийслэлийн аль сургуульд хуваарилах нь тодорхойгүй байна.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Амарсайханаас сэтгүүлчид өнөөдөр өндөр үнэтэй сургуулийн автобусыг яагаад худалдаж авах болов гэдгийг тодруулсан юм. Тэрбээр "Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор сургуулийн автобус худалдаж авахад зориулж нийслэлийн төсөвт энэ онд 20 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсан. Энэхүү 20 тэрбумаар сургуулийн 75 автобус худалдаж авна гэдэг мэдээллийг өгсөн. Өчигдөр би хотынхноос тодруулахад 130 мянган ам.доллараар сургуулийн автобус худалдаж авсан асуудал байхгүй гэсэн" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

110 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-16 66.181.183.33

Ман аргаа барж байна даа

Avatar

Зочин 2020-10-16 119.170.129.198

shilen dansnii huuli heregjuuleh heregtei baina. ner tudii huuli batlah um.

Avatar

Иргэн 2020-10-16 192.82.71.19

Авсан компанын л асуудал шүү дээ!
Үнэийг тэд нар л мэднэ.
Ёстой нэг аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдэг юм болцгоох юм даа чааваас.

Avatar

иргэн 2020-10-16 59.153.112.109

3 жилийн дараа 400 байгаа юань 800 хүрнэ гээд одоо тэр ханшаараа тооцож 2 дахин үнэтэй нийлүүлээд байгаа юм байна!

Avatar

Зочин 2020-10-16 202.9.40.64

Тоонд муу хүмүүс байна

Avatar

Зочин 2020-10-16 202.9.40.158

Нөгөө пиздуу нь санаандгүй үнийг нь хэлцэн одоо алуулж байгаа

Avatar

ЧУКА 2020-10-16 43.228.129.150

20 000 000 000/75=266 666 666/2850=93567$–43980=49587$ neg avtobusnaas ashig oljee .niit3 719 044$

Avatar

nuuts tenhleg 2020-10-16 64.119.16.69

suurhai mongol ardas uhen hatan baiy tsugluulsan amirgani heden dollor iim ih dolor deremdey abchaad baihad yag er hun chanar bodogdoy baisnuu.

Avatar

nuuts humuus 2020-10-16 64.119.16.69

has bank bayarboldo mongol ulsas esebl naiz cheny zaluugas iim ih yuan deremdey abchad baihad yag tuhai ued yu bodogdoy suuhinbe de.

Avatar

Зочин 2020-10-16 64.119.16.69

has bank soornzonboldo neg yum asuya iim ih yuan hulgaily abchaad nuuy suhad aidas torjisonuu ged asuuchii.

Avatar

nuuts medee 2020-10-16 64.119.16.69

urd hong kong barigdsan baatarsaihan tanias 1 yuma sumar bur bolodguin. yag 3 tsagin dara barigdana gey bodohor yag yu bodogdoy baihen be ter torgon agshind. ta bindend ter setgelgdle hubaaltsaach. er n yum sonin shdee yag ter ue dabtagday baibu geltei tianamen talbai teghed baatarhyag tende bas zodoon ehluled pildaga bolsinma.tuni duug yag tegy hemh daruulsan gehude. monolog nebteruuleg rodio nebteruuleg shu.

Avatar

Зочин 2020-10-16 64.119.16.69

humuuse urd shono hasin bank ganhuyag mongol bnak erdenehuu nariig yag 90 sayiin ganhuyag shig bariad yabsan kino yum shige hund bitgii helerei.

Avatar

Зочин 2020-10-16 202.55.191.130

haha iim l ulsuud daa medehgui helehgui ch geh shig tenegtene biz

Avatar

... 2020-10-16 202.9.40.105

Surguuliin Bus bol khuuli zurchij bna…Damba Selkhees 1-r surguuli 23-r surguuliruu khuukhed zuunu gej yu yariad bgaan be? kharyalalaar n khuukhdee surguulidaa uguuchee…Bolovsroliin yamnii bulkhiag khot 20 terbumaar uureed bhiin…Sdaa

Avatar

Зочин 2020-10-16 202.126.89.181

Тэгээд яг хэд юм бэ? 129,000$ юм уу?

Avatar

Зочин 2020-10-16 183.177.99.178

Нэг баян гишүүнийх нь хүүхэд ТОЁО үзээд байхаар нь автобус оруулж ирж мөнгө цохих санаа төрсөн байхдаа.

Avatar

Зочин 2020-10-16 5.186.115.243

haha goy helsen

Avatar

Зочин 2020-10-16 103.26.194.209

hoobon erka nimaa duuly chadag buhdig hiisen baiy dandaa daragday amdrah saihan geyuu

Avatar

Иргэн 2020-10-16 202.126.89.63

Ийм болохоор л хүмүүс НИТХ-ын төлөөлөгч болох гээд хэдэн зуун саяыг Сонгуульд зараад байгаа юм даа!! Төрийн алба хамгийн ашигтай бизнес ямар ч татвар хураамж төлөхгүй ажилчин ажлуулах шаардлагагүй

Avatar

Зочин 2020-10-16 103.26.194.217

Автобусны үнийг хэлчихэд юу нь болохгүй байгаа юм бэ. Гэрээ дүгнэж дуусаагүй байна гэдэг үнэ хэлж болохгүй шалтгаан мөн үү? Харин ч эсрэгээрээ эхлээд гэрээгээ байгуулж, түүндээ худалдан авах үнээ дараа нь гарах элдэв асуудлыг яаж шийдэхээ тодорхой тусгасан байх ёстой ш дээ. Хүмүүсийн толгойг эргүүлэх гэж янз бүрээр оролдож тэнэгтэх юмаа. Эхлээд гэрээг байгуулдаг юм. Тэр гэрээ дүгнэх чинь хожим, ашиглалтын дараа л үүснэ.

Avatar

Зочин 2020-10-16 64.119.23.244

ҮНЭ НЬ УЛСЫН НУУЦ ЮМ БИЗ ДЭЭ.ИДЭЖ УУСАН МӨНГӨӨ Л НУУХ ГЭЭД БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА.

Avatar

ЗОЧИН 2020-10-16 202.179.24.218

х***а АВТОБУС ЯАЖ ТИЙМ ҮНЭТЭЙ БАЙДАГ ЮМ БЭ?. ИЛҮҮ ЗАЙТАЙ ШИНЭ СОЛОНГОС АВТОБУСНЫ ҮНЭ БАЙНА Ш ДЭЭ. НААДАХ ЧИНЬ ӨНӨӨ ШАР ХАЙС ШИГ ЦАВЧАА ОРСОН БАЙНА ДАА. ЕР НЬ ЮМ ХУДАЛДАЖ АВАХ, ЮМ БҮТЭЭН БАЙГУУЛАХАД ЗААВА Л ЦАВЧАА БАЙДАГ ГЭДЭГ НЬ ИЛЭРХИЙ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. АВИЛАГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ТЕНДЕР ЗАХИАЛГЫН ҮНИЙГ ХЯНАХ ГАЗАР , ГАДНЫ ЭКСПЕРТЭЭР ОРУУЛЖ БАЙМААР БАЙНА.

Avatar

Иргэн 2020-10-16 66.181.161.69

Бууны нохойнууд дизель хог оруулж ирж монголчуудыг хорлож бна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж болох бсан.

Avatar

Зочин 2020-10-16 5.186.115.243

yag unen,, avtobus bol tiim high-tech zuil bish shuudee. iim iim zuil deer ooriinhoo undesnii uildverlel, ooriin engineruudee teteh setgel dutaj baigaam

Avatar

Зочин 2020-10-16 103.229.121.15

undesnii uildwer chin ednaraas selbegee avj ugsardag shdee

Avatar

Зочин 2020-10-16 103.26.194.209

yag urgeeleg shig yum bolsoon tsebelmaa bayarsaihan urd hooho hotod. bayarsaihan dundgobi tsagdad barigdaad togtohmororn mataad aa.

Avatar

Зочин 2020-10-16 103.26.194.209

90 sayiin ganhuyagtai hamt baidag zaluug mongol bankini jargalhuu gedegs hdee hamt orgodg.kino deere uzeerei.

Avatar

Зочин 2020-10-16 103.26.194.209

duuhcin amraa ene hasiin ganhyag chin 90 sayiin ganhyag yag mon bailaa. yag tuun shig kino deerh shige yum bo9lsoon .

Avatar

Zochin 2020-10-16 67.81.184.102

USA d iimerhuu hereglesen ymiig unegui abch boloh l b.san.Shine ni usreed $20000 baih ystoi

Avatar

zailuul 2020-10-16 63.227.119.233

PIABRAN BOOJGOI XIIGCH

Avatar

SEEKS SAIT AJILUULAGCH 2020-10-16 63.227.119.233

ZAILUUL

Avatar

s** SAIT AJILUULAGCH 2020-10-16 63.227.119.233

PIABRAN b*** XIIGCH,zailuul

Avatar

bloklono shyy,mungugyi bolgoj bloklono shyy,GAY XYN XARAAL 2020-10-16 63.227.119.233

boxipiin cuctemtei xolboloo.YMXII XEREGGYI.,end gyuilagchdiin ymxii piabr,joplon bas xiisen.
XULGAICH XYN XULGAILAAD SALAXGYI GALZUURDAG GECEN TSAISAN XARAALIIN BOOVOO SAALAA.

Avatar

... 2020-10-16 202.9.40.105

Surguuliin Bus bol khuuli zurchij bna…Damba Selkhees 1-r surguuli 23-r surguuliruu khuukhed zuunu gej yu yariad bgaan be? kharyalalaar n khuukhdee surguulidaa uguuchee…Bolovsroliin yamnii bulkhiag khot 20 terbumaar uureed bhiin…Sdaa

Avatar

abtysaa,SHAXAXAA BOLIOO,TUMUR ZAM BYLAATSALDAJ BIDEND BARAA SHAXDAG BOLLOO 2020-10-16 63.227.119.233

GALZUU UNDUR BOL MEDEGDEXGYISHYY-ERUNXIILUGCH CONGUULIAR XULGAILJ TUMUR ZAM BULAATSALDLAA,
CHUTGURUU ZAILUUL.

Avatar

Зочин 2020-10-16 98.33.93.32

Ямарч байсан бульхайтай юм хийсэн нь ил байна. Үнийн дүнгээ ил хэлчиж чадахгүй,Мон Ниссан нь шударгаар үнээ хэлчиж чадахгүй худлаа В,С зэрэглэл ярьж хоёрын хооронд хагас үнэн хэлээд л. Жинхэнээсээ АТГ шалгах хэрэг байна. Төсвийн мөнгийг ингэж л цавчиж төрийн албан хаагчдаас тэрбумтангууд төрдөг. МАН,АН аль нь ч адил. Шилэн данс,Шилэн данс !!!!!

Avatar

Зочин 2020-10-16 139.5.217.199

Хужааг тэжээсээр новшууд.

Avatar

Зочин 2020-10-16 54.36.112.28

ШИЛЭН ДАНСАА ИЙМ ЮМ ХИЙХГЭЭД Л АЛБААР ХҮРЭЛСҮХ ХӨТЛҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ БНДАА

Avatar

Зочин 2020-10-16 54.36.112.28

ТЭР 2 ДАВХАР ЦЭНЭГЛДЭГ ЦАХИЛГААН АВТОБУСАА Л АВЛДАА

Avatar

Зочин 2020-10-16 66.181.183.52

Авлигатай тэмцэх газар.ажлаа хийгээ чээ. Ард түмнийг үнэхээр харанхуй мунхаг гэж доромжилж бНа штээ. Үнийг нуух хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй ш тэ.

Avatar

Зочин 2020-10-16 124.158.64.72

ДИЗЕЛ МОТОРТОЙ ХОГ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ АЛЬ ВЭ? ӨНӨӨ УТААГҮЙ УБ БОЛГОНО ГЭЭД БАЙСАН ОДОО БҮҮР ДИЗЕЛИЙН УТАА НЭМЭЭД БАЙНА ШД

Avatar

Зочин 2020-10-16 122.201.31.113

tatvariin mongo ugaasan uildel bolgond hatuu hariuclaga toocoh heregtee ene zasagiin gazart ard irged ih naidlaga tavij baigaa shuu ireeduu ur huuhdee bodoj ene zavaan niigemiig zasaj ceverlej mongo huuleltiig doloon uuliin caaguur nudnees dald bulshil

Avatar

Зочин 2020-10-16 202.179.25.151

20 тэрбумыг 75-д хуваахаар 266 сая гаруй төгрөг, долларт шилжүүлэхээр 93405 ам.доллар болж байна даа

Avatar

Зочин 2020-10-16 139.5.219.77

130k-аас илүү үнээр өгсөөн

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

АТГ аас Моннис ба Хотын захиргааг яагаад шалгахгүй байна вэ? Бүх факт баримтууд нь олон нийтийн хэвлэл мэдээллээр хангалттай хугацаанд яригдлаа. Эрх баригчид ч холбогдож болзошгүйг АТГ мэдээд шалгахгүй, удаашруулж хэргийг хэрэг биш болгох гээд байна уу?

Avatar

Зураач Лондон 2020-10-16 90.207.25.54

… Ойролцоо үнийн дүнг хэлэх боломжгүй гэдгийг ойлгоорой. Учир нь, гэрээ дүгнэж дуусаагүй байна. Хоёрдугаарт, урт хугацааны гэрээ учраас яваандаа ханшийн эрсдлээс шалтгаалж үнэд өөрчлөлтүүд орно… гэнэ үү !!! Энэ их сэжигтэй үг байна ! Яагаад хэлж болохгүй шалтгаан нь инээд хүрмээр ! АТГ ёстой шалгах асуудал чинь энэ байна даа, тэр муу ядарсан сэтгүүлч хүүхнийг орорлдож байхаар…

Avatar

MOGEUH 2020-10-16 66.181.161.124

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-10-16 202.126.89.199

Тэнэг сул дорой ард тумнээ хуураад сурчихсан хулнайч нар байна ш дээ

Avatar

Tsandig 2020-10-16 185.220.100.250

Unen uu

Avatar

Иргэн 2020-10-16 202.126.89.206

Үнэ нуух ямар хэрэг бна араас шалгавал овоо хэдэн авилагч Моннис Чукатай хамт 461 д залрах нь дээ

Avatar

Зочин 2020-10-16 54.36.112.28

ЯГ ТИЙМ МОННИС ЧУКА ИХ ОНГИРОО МУУ ХҮН .БАС ИРГЭДИЙН ТАТВАРЫГ АВИЛГАЛААР ХУМСАЛЖ БАЙНА Л ГЭЖ ОЙЛГОГДОЖ БН

Avatar

Зочин 2020-10-16 202.9.47.18

Донпэн хятадын хамгийн муу техник

Avatar

Зочин 2020-10-16 174.237.131.99

Iim ih munguuur bol USA iiiin huuhdiiiin avtobus avahgui!!!! Yostoi tank yum bainalee!!! Hurdniiii zam deeer neg mashintai murguldsun baihiiiig ni harsan!!! Yaaagaaaach ugui vainaleee!!! Hamt ajilladag huneeesee sonsohod huuuhdiiin ayulgui baidal gesen uuudneees mash undur standartiiiin daguuu uildverlegddeg gej baisan!

Avatar

Зочин 2020-10-16 117.111.10.169

олигтоы унаа биш л бх удахгүй салаад унана биздээ

Avatar

Заагч 2020-10-16 202.179.31.251

Хог хаох вирус хятадыг тэжээхээ болио бид өөрсдөө хямд автобус угсарч чадна хятад хаягдлаас салцгаая эсэргүүцье хятад хогоор бид очиж очиж дутлаа юу.

Avatar

Зочин 2020-10-16 150.129.143.2

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх гэдэг хүн одоо юу гэх бол

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

Тэр хүн бол зүгээр л дээрээс ирсэн чиг үүргийн дагуу л ажилласан хүн, хэргийн гол захиалагч их дээр байна.

Avatar

иргэн 2020-10-16 202.9.40.108

Хог тээврийн цэнхэр донфен гэж аймаар машины оронцогийг Моннис шахаж байлаа гэж. Сэлбэг нь олддоггүй ёстой тамын хог байсан сүүлдээ үйлдвэрлэгч нь ч олдохоо больж билээ.

Avatar

Avv 2020-10-16 202.126.90.135

85000$

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

МАН угаасаа иргэдийг тэнэг гэж доромжилж, элэг барьсаар ирсэн. МАН үүссэн цагаасаа л ард түмэнд халгаатай эрх мэдэлд дуртай зандалчдын гар хурууны үзүүрт иргэдээ харгислаж ирсэн түүхтэй.

Avatar

Зочин 2020-10-16 202.131.225.197

irged ugaasaa l teneg bgaa bizdee. teneg tuldaa teneg gej boddog humuusee l songood bgaa bizdee. uhaantai bsan bol ali hediin hugjih ni yasan yum ain gahgahgah…. teneg bolohooroo l uursdiiguu hii hooson magtahaas tsaashgui, yaduu amidraldaa busdiig buruutgaad l suuj bgaa bizdee.

Avatar

Зочин 2020-10-16 202.21.107.103

Шилэн дансаараа үнийг. Нь харуулчихаач.

Avatar

Зочин 2020-10-16 54.36.112.28

ХҮРЭЛСҮХЭЭ БОЛИОЧЭЭ

Avatar

ХЭХЭ 2020-10-16 192.82.71.121

ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН ТӨЛБӨР ГЭЖ БИЙ л******д МЯНГА НУУХ ГЭЭД ЧАДАХГҮЙ

Avatar

Зочин 2020-10-16 202.126.92.60

Тэгээд одоо хэн ч үнийг нь мэдэхгүй гэсэн үг үү, тэнэгтээрэй малуудаа

Avatar

Зочин 2020-10-16 43.242.243.117

Улсын буюу эзэнгүй мөнгөөр худалдан авалт хийхэд дунд нь заавал хулгай ордог нь Монголын хувьд гэм биш зан болсон шүү дээ!!! Яамаар ч юм бэ дээ, энэ хулгайчуудыг?!?

Avatar

Зочин 2020-10-16 103.212.118.199

Худалдаад авчихсан байхад жинхэнэ үнийг нь хэлж чадахгүй байхдаа яахав дээ. Холбогдолтой бүх хүмүүсийг АТГ шалгах хэрэгтэй. ГЭХДЭЭ НЭН ДАРУЙ ШҮҮ

Avatar

Зочин 2020-10-16 192.82.74.146

Жинхэнэ үнэ хэлэх этгээд олдохгүй байна гэдэг нь бүлэг хулгай гэсэн үг дээ. Хулгай л биш бол аль нэг шатанд нь, хэн нэгэн түшмэд "тэд хавьцаа гэж сонсогдсон. тэр энэ дарга хариуцаж гэрээ хэлцэл хийсэн гэнэ лээ…", гэх мэтээр ядаж бүрхэг ч гэсэн сураг чалчина шүү дээ. Шат шатандаа бүгд л хувь хүртээд амаа таглуулсан гарууд л анзаарагдаад байна. Эсвэл нөгөө сурвалжлагч мурвалжлагчдийн овсгоо самбаа үхэж орхисон байх. Одоо АТГ зэрэг нь амьд эсэхийг харах үлдлээ дээ…

Avatar

ЗОЧИН 2020-10-16 202.70.44.46

HULGAI HIIHEE BOLIOCHEE

Avatar

зочин 2020-10-16 124.158.94.9

Баримтаа үзүүлээч шилэн дансны хууль хаана хэрэгжиж байна. МАН-н бүх юм нь нууц

Avatar

Zochin 2020-10-16 202.70.34.70

Тэгээд хэд юм?

Avatar

Zochin 2020-10-16 202.70.34.70

Худалдан авалтын үнийг хэлж чадахгүй юунд гөлөлзөв?

Avatar

иргэн 2020-10-16 202.21.98.178

АСИМ ийн үеэр орж ирсэн 43 автобус бүтэн 2 жил тоосонд дарагдаж грашаас грашын хооронд явсан. Энэ одоо бас тийм байдалтай байх уу. Хурдан үйлчилгээндээ гаргаач. хаана өгөхөө шийдээгүй юу хийж байгаа юм.

Avatar

иргэн 2020-10-16 202.21.98.178

манайх дандаа асудлаа хойноос нь урагшаа явах юм. Автобус авах худалдан авах ажиллагаа явагдсан л бол аль сургуульд хэдийг хувиарлах хувиар давхар гарсан байх ёстой биз дээ. Одоо 5 автобусаа хувиарлах гээд бас хэдий хугацаа шаардагдах уу.
Нэг эмнэлэг барина боловсон хүчин байхгүй гээд бас зогсдон. Нэг асуудлаа шийдэхлээр дагалдах асуудлаа хүлээгээд зогсонго байдаг. Энэ асуудлыг хариуцаж байгаа хүмүүс хоорондоо уялдаа холбоотой ажилмаар юм.

Avatar

hhhhh 2020-10-16 202.126.88.174

93500 dollar havitsaa uim bshd, gehdee l unetei l avtobus bndaa

Avatar

Зочин 2020-10-16 202.55.188.38

Яахнуу луйварчдыг ичээгээд. Одоо наадуул чин аврага казиночид дээрээ нусаа гоожуулаад очийшдээ. Хүрэлсүх .Занданшатар гээд. Нөгөө 2 нь солонгосын казинод хэд тоглох бонуус аваал болоо

Avatar

Зочин 2020-10-16 59.153.112.131

Наад гонжоон автобус чинь Улаанбаатарын замд тохирохгүй ээ. Замын түгжр элийн жинхэнэ гацаа.

Avatar

Иргэн 2020-10-16 139.5.219.203

Үнээ нуусан нь утгагүй. Ийм гэрээг цуцлах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй байгаа нөхдүүдэд арга хэмжээ авч төрийн албанаас зайлуулах хэрэгтэй .

Avatar

НУУЦ 2020-10-16 202.179.26.70

Тэгээд ЯАААГ хэдийн кккк

Avatar

Сурагч 2020-10-16 64.119.19.159

Яагаад үнээ нуугаад байна аа ил тод байгаач ээ нэг л но байна даа дарга нар та нарын идсэн мөнгө л яваад байна даа ийм байдлаар хөгжихгүй ээ дарга авилгачид л таргалан даа

Avatar

зОзОЧИНЧИН 2020-10-16 122.201.21.120

нӨГӨӨ ТАЛААР ЭНГЭЖ Л БҮХ ЮМЫГ ЦАГДАЖ ХЯНАЖ,ХАРЛУУЛЖ, ИДЭЖ УУЖ БАЙНА ГЭЖ ХОЧ ЗҮҮН СЭРДЭЖ ,ХАРДАЖ, ГҮТГЭЖ, УЛС ТӨРЖҮҮЛЭЭД ГОХ ДЭГЭЭ ТАВИАД БАЙХ ЮМ БОЛ ХЭН ЯАЖ ШИЙДВЭР ГАРГАЖ, АЖИЛАА ЯАЖ АМЖИЛТТАЙ ЯВАХ БИЛЭЭ. ЭНЭ ЧИНЬ Л АЖЛЫГ УРАГШЛУУЛАХГҮЙ СААТУУЛЖ, ХҮМҮҮС БАЙГУУЛЛАГЫН НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААЖ ХУГАЛЖ, УЛС ОРНЫГ ХОХИРООДОГ ШАЛГАРСАН АРГА ЮМ БИШ ҮҮ. эНЭ КОММЕНТ БИЧИЖ БУЙ НӨХДҮҮД СӨРӨГ ХҮЧНИЙ БУУНЫ НОХОЙНУУД БИЗ.

Avatar

иргэн 2020-10-16 66.181.161.69

Үндэсний үйлвэрлэлээ дэмжих ёстой байсан. 200 хан автобусыг монголчууд угсарчих л байсан. бас цахилгаанаар явдаг. Гэтэл яагаад утаа гаргадаг дизэл мөн 2 жил яваад сапирчих гитад хог авч байгаа юм. Энэ бол улс орныхоо эсрэг хийсэн үйл ажиллагаа гэж иргэн хүний хувьд бодож байна.

Avatar

Зочин 2020-10-16 103.14.37.5

Алибаба гээдл л онлайн сүлжээний үнэтэй харьцуулаад байгаа хүмүүсийг үнэхээр гайхах юм, ямар хувийн бизнес яригдаж байгаа бишдээ, аль найдвартай, засаж будаж өнгөлөн далдлалт хийгээгүйгий нь оруулж ирнэ ш дээ

Avatar

зочиж 2020-10-16 66.181.161.106

Хятад улсаас автобус авч байдаг үнэхээр хотын удирдлагуудыг бүгдийг нь АТГ шалгаач ээ очиж очиж хүүхдийн автобусыг Хятадаас аваад байхдаа яахав дээ новшийн хар авлигачид

Avatar

bat 2020-10-16 66.181.186.58

монголд өмнө японы засгийн газрын төслөөр хэрэгжүүлсэн 200 гаруй том оврийн автобусыг- НИССАН гэдэг 80000 ам доллар байсан шүү. Энэ жижиг 50 хүний автобус ийм өнөдөр үнэтэй байж таарахгүй болов уу. Мөнгө угаасан байх магадлалтай. харин нь хэн нь угаасан болохыг олох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-16 103.212.117.212

Monnis oruulj baigaa bol oilgomjtoi. Shakhaa.

Avatar

Зочин 2020-10-16 66.181.179.242

МОННИС хүүхдийн сургуулийн автобусан дээр ажиллсан байна. Ичих нүүрээ элгэндээ наа. муу_.пяз.дуукууд….

Avatar

Зочин 2020-10-16 203.23.199.91

he he doromjilchih yum bna ldaa. buh technical spec n neelttei tavichih. tegeed haritsuulaad bodit uniig n gargaad ugj bno shu

Avatar

Тооцоо 2020-10-16 203.91.115.247

Би бизнес хийдэг хүн. Дээд үнээр тооцъё: 45,000 ам.доллараар худалдан авна, тээврийн зардал 5,000 ам.доллар, Байгууллагын зардал 2,000 бол гаалын татвар 20% гэж тооцоход 10,000 ам.доллар төлнө. Сарын эцэст төлөх ААНОА Татварыг 10% гэж тооцоход 7,000 төлнө. Нийт зардал: 68,780 ам.доллар. НӨАТ-тай үнэ 130,000 ам.доллар гэж тооцвол, НӨАТ-аа хасаад 118,000 ам.доллар болно. 118,000-68,780= Цэвэр ашиг: 49,220 доллар 41,74%-ийн цэвэр ашигтай… 240 автобусны ашиг 11,812,800 доллар буюу 33,7 тэрбум төг.

Avatar

Монгол 2020-10-16 66.181.168.199

Энэ автобус Монголын нөхцөлд тохируулан үйлдвэрлсэн учир тусгай үнийн нөхцөлтэй. Өвөл амархан хөлддөг, халаалт муу, эвдрэл их, элэгдэл сайн, амархан дуу ордог…

Avatar

Би 2020-10-16 43.242.243.94

АСУУДАЛЫГ БУЛЗААРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮ НЬ БҮҮР СЭЖИГТЭЙ

Avatar

Зочин 2020-10-16 103.14.38.137

Тэгээд энэ 5 автобус ямар үнээр ороод ирэв Бас мэдэхгүй юу ???????

Avatar

Зочин 2020-10-16 192.119.160.44

129900$ ш дээ

Avatar

Зочин 2020-10-16 64.119.19.246

бизнэсс хийж үзээгүй л******д ийм л нийтлэл, ийм л комментууд бичнэ дээ.

Avatar

Businessman 2020-10-16 203.91.115.247

Таны хувьд 45,000 ам.долларын автобусны бүх зардал нь 68,780 ам.доллар болж цэвэр ашиг нь 41% буюу 49,220 ам.доллар болж байхад зүгээр үү? Ялангуяа энэ мөнгө таны төлсөн татвараас гарч байгаа нь зүгээр үү? 240 автобусны гэрээн дээр цэвэр ашиг 20% байхад хангалттай болдог, гэтэл 41% бол луйвар биш үү? Энэ бол татвар төлөгчдийн мөнгөнөөс шууд хулгай хийж байгаа асуудал юм.

Avatar

citizen 2020-10-16 202.9.40.9

haha mongold zoriulj yildverlesen boljee aguu hymyys shyy

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.57

Стандарт үнэ нь 45 000 доллар. Эд нарын яриад байгаа хамгийн супер нэмэлт тоноглолтой нь үсрээд 72 500 доллар. Арай дэндүү цавчаа хийсэн нь баригдаад том дарга нартаа загнуулаа биз. Одоо тэгээд 130 000 доллар биш юм бол яагаад хэд гэдгийг нь хэлж чадахгүй нуугаад байгаа юм бэ?

Avatar

иргэн 2020-10-16 202.21.124.129

НЭМЭЛТ ТОНОГЛОЛ ҮСРЭЭД 5000 АМ.ДОЛЛ БАЙДАГ, ЗҮГЭЭР ҮНИЙГ НЬ ЗАРЛАЖ БОЛДОГҮЙ ЮМ УУ. ЭСРЭГЭЭРЭЭ ОЛОН ТООГООР АВЧ БАЙГАА ЮМ ЧИНЬ ХЯМДАРДАГ БИЗ ДЭЭ. атг ЖИНХЭНЭ АЖЛАА ХИЙХ ЦАГ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2020-10-16 202.21.104.234

Автобусны нэг бүрийн үнээ тохирохгүйгээр яаж гэрээ байгуулж худалдаж авдаг байнаа, ёоооо ёо. Төрийн мөнгө уйлахгүй гэдэг үнэн юм даа. АТГ нь шалгаж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй

Avatar

Х 2020-10-16 202.179.25.139

Худлаа л ярих юм даа баригдаад ирэхээрээ дандаа л нэмэлт тоноглол хийсэн гэж хайцаалах юм .Өмнө нь бас нэг өндөр үнээр авсан машиныг гэмэлт тоноглолтой гээд л худлаа ярьж байсан

Avatar

Зочин 2020-10-16 203.91.118.254

сэлбэг нь олдохгүй ийм юмаар бизнес хийдэг малууд

Avatar

Зочин 2020-10-16 43.228.129.131

худлаа ш*** юм аа, евро 5 хөдөлгүүртэй гээд байсан одоо болсон чинь евро 3 болчихож, х***а автобус тэгээд hyundai-ээс илүү гарч чадах уу? 5 жил явахгүй эвдрээд дуусна даа. Hyundai хамаагүй илүү байсан юм даа.

Avatar

Зочин 2020-10-16 202.131.241.34

мэдээж өөрсдийн цавчаагаа оруулаад 130к USD. цавчаа байхгүй бол ажил явахгүй, хийхгүй

Avatar

Сүхээ 2020-10-16 203.91.115.52

Яанаа Ардын намын залуус минь дээ, бүх зүйлс баригдаад ирэхээр худлаагаа ч зөв ярьж чадахгүй ичсэн хүн хүн алнаа гэж, УИХ-ын сонгуулийн дүн мэдээ шууд дамжуулж байгаад сонгогчийн тооноосоо илүү санал аваад пактлаад сай орон нутгийн сонгуулийн дүнг шууд дамжуулаагүй. Одоо энэ автобус үнэ. Тэшээд 130,000 доллар хаанаас гарсан үнэ юм мэдэхгүй гээд л суух. Шившиг ч юм аа даа. Иргэд сонгогчид чинь та нарт одоо хууртагдахггүй ш дээ. Ичиж амьдар.

Avatar

1 2020-10-16 192.82.77.242

Гуцаад байгаачээ, 52 хүний суудалтай адилхан автовус л байна шүү дээ6 сайтруу нь ороод үзээч дээ… Машиныг Монголын нөхцөлд тохируулж үйлдвэрлэнэ гэж юу яриад байгаа юм? Үүний тулд асар их судалгаа хийсэн байх шаардлагатай, Та нар бол өнгөрсөн зард захиалаад сая авсан учраас тийм техникийн шинэчлэл хийх ямар ч боломжгүй

Avatar

Зочин 2020-10-16 202.21.107.65

monnis gej saihan company bnaa

Avatar

Зочин 2020-10-16 66.181.166.134

yooy hutsdag muu haltaruud ard tumnee teneg gj bodoog ym bhda

Avatar

Зочин 2020-10-16 202.55.191.194

hahhaha

Avatar

Зочин 2020-10-16 202.21.104.178

Хамгийн гол нь автобус нэг бүрийн нь үнэ нь 130 мянган ам.доллар биш. Хаанаас ийм тоо гараад ирснийг бид мэдэхгүй байна. Ямартай ч 130 мянган ам.доллараас хамаагүй хямд үнэтэй. Ойролцоо үнийн дүнг хэлэх боломжгүй гэдгийг ойлгоорой. Учир нь гэрээ дүгнэж дуусаагүй байна.

…………………………………………

Үүнээс харахад 130К USD уруу их дөхсөн л үнэтэй авч байгаа юм байна даа

Avatar

zochin 2020-10-16 103.212.118.75

unelgeen deer ni budiluulah geed bn uu, c unelgee ni B unelgeenees iluu baina gej bhgui shuu, olon ulsiin jishgeer A, B ni iluu l bh yostoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж