Парис хотод шөнийн цагаар хөл хорио тогтоов | News.MN

Парис хотод шөнийн цагаар хөл хорио тогтоов

Парис хотод шөнийн цагаар хөл хорио тогтоов

Парис хотод шөнийн цагаар хөл хорио тогтоов

Францын Засгийн газраас нийслэл Парис хотноо оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хөл хорио тогтоосон нь оршин суугчдыг бухимдуулжээ. Коронавирусийн цар тахлын халдвараар эмнэлэгт хэвтэж, хүндэрсэн өвчтөнүүдийн тоо сүүлийн 10 хоногт эрчимтэй өссөнөөр дээрх арга хэмжээг авчээ. Гэвч бизнес эрхлэгчид, дэлгүүр, ресторан, шөнийн цэнгээний газрын эзэд үүнийг хүчтэй эсэргүүцэж байна. Жуулчдын тоо буурсны дээр хөл хорио тогтоовол олон бизнес дампуурна гэж эсэргүүцэгчид мэдэгджээ. Олон улсын валютын сангийн өнгөрсөн зургадугаар сард танилцуулсан таамгаар Францын эдийн засаг энэ онд 10 орчим хувиар агших гэнэ.

Нөгөө талд,  Парис хотын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд коронавирусийн халдвараар өвчлөгсдийг эмчлэхийн тулд хүчин чадлынхаа 90 хувиар ажиллаж байна. Францад цар тахлын хоёр дахь давалгаа эхэлснээр өдөрт 20 мянган шинэ тохиолдол бүртгэгдэх болсон аж.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны мэдээлснээр Парис хотоос гадна өөр найман том хотод зургаагаас дээш тооны хүн нэг дор цугларахыг нэг сарын хугацаагаар хоригложээ. Шинэ журам нь Францын 67 сая хүн амын гуравны нэг нь хамаарах аж.  Улмаар журмыг сахиулахаар 12 мянга орчим цагдаагийн алба хаагч ажиллах бөгөөд зөрчил гаргасан хүнийг 135 евро хүртэлх мөнгөөр торгох гэнэ. Хэдийгээр шөнийн цагаар хөл хорио тогтоосон ч сургууль, бизнесүүд өдрийн цагаар үйл ажиллагаа нь хэвийн явагдах юм.

Эх сурвалж: NBC news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-16 202.126.89.174

Хүний эрхийг зөрчиж байна шдээ, та нар хүний эрхээ ярьж тэмцээч

Avatar

MOGEUH 2020-10-16 66.181.161.124

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-10-16 66.181.179.242

Нөгөө хүний эрхийн төлөө цогтой тэмцэгчид яагаад таг, шүүмжлэхгүй байна. ха..ха.. Амаа үдээлэй юу… Монголд ингэсэн яаж солиорч хүний эрх чөлөөг бөөмилллоо гэж солиорч байх бол…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж