Хурганы мах нийлүүлж эхэлжээ | News.MN

Хурганы мах нийлүүлж эхэлжээ

Хурганы мах нийлүүлж эхэлжээ

Хурганы мах нийлүүлж эхэлжээ

“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ малчдыг үйлдвэрлэгч, бизнесмэн болгохын тулд мал сүргийн бүтцийг нь өөрчилж, малыг богино хугацаанд зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Түүнчлэн Говьсүмбэр аймгийг жишиг аймаг болгох зорилгоор “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, илүү нугаламт, махны чиглэлийн барга, үзэмчин үүлдрийн эцэг малаар эх сүргийг нь сайжруулж өгсөн юм. Үүний үр дүнд Говьсүмбэр аймгийн малчдын малын чанар сайжирч, 6-7 сартай хурганы амьдын жин 35 кг-аас дээш жинтэй болж нэмэгджээ. Энэ бол баруун аймгийн төлөгтэй тэнцэх хэмжээний үзүүлэлт юм. Харин өнөөдөр говьсүмбэрчүүд “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-аар дамжуулан хурганы махаа зах зээлд нийлүүлж эхэлжээ.

“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ, “Мон эколэмб” ХХК, “Цалуут импекс” ХХК-ийн махны үйлдвэр хамтран гурван талт гэрээг байгуулсан байна. Ингэснээр  “Mongolian Lamb” нэртэй цэвэр бэлчээрийн монгол хурганы махыг олон улсын чанарын стандарт хангасан үйлдвэрт боловсруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан сав баглаа бодоолтойгоор зах зээлд нийлүүлж эхэлж буй юм.

Говьсүмбэр аймгийн малчид малаа сайжруулж, махны гарцаа нэмэгдүүлж чадсан тул “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-аар дамжуулан эхний ээлжинд хургаа нийлүүлж байна. Ингэхдээ хурганы амьдын жин нь 35 кг-аас дээш жинтэй байх шаардлагыг ТББ-аас тавьж буй юм. Энэ нь малчид малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлдэг болгох зорилготой. Бүр том зургаараа малын тоо бус чанарт шилжиж, олон мянган малыг олон жил үр ашиггүй маллаж, бэлчээрээ сүйдэлдэг тогтолцоог өөрчлөх, ивомек, антибиотек зэрэг тариа туулга огт хийгдээгүй органик хүнс болох хурганы махаар төв суурин газрын хэрэглэгчдийг хангах, монгол хүн монгол эрүүл хүнсээ хэрэглэдэг дадал, соёл бий болгох давхар давхар зорилготой аж. Нөгөө талаар малчид чанар сайтай цөөн тооны эх малаа маллаж, өвлийг давах, төл малаасаа тогтмол орлого олох боломж бий болж байна. Тиймээс “Mongolian lamb” брэнд нь монголын хөдөө аж ахуйн тогтолцоонд шинэчлэл авчрах, цогц төсөл аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-16 66.181.161.5

Төлөөсөө эхэлж алж идчихээд малаа сайжруулах гэж юу ярина вэ. Малчин бойжуулна гэж юугаа бичээд байна. Малын төлийг бойжуулах гэж монгол хүн ярьж, бичдэг. Говьсүмбэрт каракул хурга нядалж арьсыг нь ашиглаж байсан юм . Монголчууд төл малаа нядалж , хүнсэндээ хэрэглэдэггүй. Турк Иран гэх мэт өөр шашинтнуудын хүнс төл малын мах байдаг. Энэ монгол бус наймаа чинь хол явахгүй. Цөөн хүний богино хугацаанд баяжаад, малчдыг амьдралаар тоглох бусармаг үйл ажиллагаа болж байна.

Avatar

Dondog 2020-10-16 66.181.161.77

Bogino hugatsaand ashig olj bga ni sain hereg ghde l nylh amitan shd er ni mal mallahyg zoosny nvheer haraha bagasgawal zvger yumda..nylh amitdyg tgj hydhyn hereg bna u malgvi bolgoh gsn gadnyhsny bodlogo dawhar ybj bnau

Avatar

Puck 2020-10-16 202.126.89.149

Нүдний булайнууд энэ бичиж байгаа сэтгүүлч нь таарсан мал

Avatar

Зочин 2020-10-16 124.158.66.75

45 кг-тай хурга байдаг юм уу? Бордсон байна даа

Avatar

Байдал 2020-10-16 66.181.161.83

Хурга гээд орчуулаад байгаа идэшний наад хонь чинь 1 жил 6 сар хүртэл настай хонь буюу "төлөг" байдаг юм ш дээ!!!!!

Avatar

Зочин 2020-10-16 202.9.40.40

Хаяанаасаа холдож үзээгүй хүний
Бодол нь босгоо давдаггүй юм. Б.Ренчин
юутай үнэн үг вэ. Одоо жаахан өөрөөр сэтгэж амьдрана шүү найзуудаа.

Avatar

Зочин 2020-10-16 202.126.88.227

Хургаа нядалсан малчин лав л чинээлэг малчин болохгүй. Малгүй малчин болно.

Avatar

Зочин 2020-10-16 202.126.88.227

Сүргийн бүтцийг сүйрүүлэх хорлонтой зүйл л дээ. Жин сайтай хургыг намар нядлана. Жин багатай нь өвөл онд орохгүй. Монгол хоньгүй болно.

Avatar

Odoo l buzness boloh ni 2020-10-16 74.105.51.49

Olon zuunii hotsrogdliig munhjuulsen aimdrallin hevshel bish bolj ediin zasgiin regeltjes oroh ehlel bolj

Avatar

Зочин 2020-10-16 66.181.161.97

ХАРАМСАЛТАЙ САНАГДАЖ БАЙНА. МАХ ГЭДЭГ БОЛ ТАЛХ БИШ. ЭНЭ ЧИНЬ АМЬТАЙ АМЬД АМЬТАНЫ АМЫГ ТАСАЛЖ АВДАГ ЗҮЙЛ. ТИЙМДЭЭ Ч БИД ЭРТ ДЭЭР ҮЕЭСЭЭ ДУЛААН УЛИРАЛД ЦАГААН ИДЭЭГЭЭ ИДЭЖ ИРСЭН. ХУРГАНЫ МАХ ИДЭХИЙГ ИХЭД ЦЭЭРЛЭЖ ИРСЭН. НЯЛХ ТӨЛ НЯЛХ ҮРИЙГ ЦАДАХ ГЭЖ, АМТТАН ГЭЖ ИДЭЖ БАЙГАА НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ.

Avatar

Зочин 2020-10-16 202.55.188.82

Хуцдын. Баруун аймгийн төлөг 35 кг байдын болжынуу? Ядаж эколамьб гээд биччихээч.

Avatar

Зочин 2020-10-16 202.21.118.186

45 хоногтой, нар, салхи үзээгүй, амбаарт хоригдож байгаад нядлуулсан дэгдээхэйний махыг юу ч хэлэхгүй идэцгээдэг байж 6-7 сар дулааны улиралд бэлчээрт тааваараа өссөн хурганы махнаас сэжиглэх хэрэг юу билээ.

Avatar

mgl 2020-10-16 103.212.119.22

Нялх амьтны амийг тасалдаг ямар бузрын бизнесс вэ.

Avatar

Иргэн 2020-10-16 202.55.188.81

Хурга идэх дээрээ монгол хүн тулаагүй байлтай. Сүүлдээ хятадуудыг тахиагаа бараг хэдэн гуятай болгож өөрчилсөн гээд муулаад байсан ялгаа алга даа. Зарим зүйл дээр ашиг хонжоо харж байхаа болимоор юм. Ялангуяа хүнс. Аливаа хоол хүнс Байгалийн чигээр нь байлгаж идэж ууж байж бид өөрсдөө эрүүл үр хойч маань зөв байна. Идсэн ууснаа дагаад л хүн өөрчлөгдөнө биологийн хууль.

Avatar

Иргэн 2020-10-16 202.21.96.212

35 кг болтол нь юугаар бордоод бна аймшигтай юун эко

Avatar

зочин 2020-10-16 202.21.117.194

Баяр хүргэе. Сайн эхлэл. 35 кг бол амьдын жин байхоо. шүүмжлэх амархан шүү.

Avatar

Зочин 2020-10-16 192.82.65.168

Хурга 35 кг гэдэг чинь нас гүйцсэн хониноос илүү жинтэй байна гэдэг асуудалтай. ямар нэгэн химийн бодис тэнд явагдаж байна гэсэн үг. Зургаан хөлтэй тахиатай адилхан гэсэн үг биздээ.

Avatar

Зочин 2020-10-16 64.119.19.246

Муухай хартай шаасан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж