Хурганы мах нийлүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Хурганы мах нийлүүлж эхэлжээ

Хурганы мах нийлүүлж эхэлжээ

“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ малчдыг үйлдвэрлэгч, бизнесмэн болгохын тулд мал сүргийн бүтцийг нь өөрчилж, малыг богино хугацаанд зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Түүнчлэн Говьсүмбэр аймгийг жишиг аймаг болгох зорилгоор “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, илүү нугаламт, махны чиглэлийн барга, үзэмчин үүлдрийн эцэг малаар эх сүргийг нь сайжруулж өгсөн юм. Үүний үр дүнд Говьсүмбэр аймгийн малчдын малын чанар сайжирч, 6-7 сартай хурганы амьдын жин 35 кг-аас дээш жинтэй болж нэмэгджээ. Энэ бол баруун аймгийн төлөгтэй тэнцэх хэмжээний үзүүлэлт юм. Харин өнөөдөр говьсүмбэрчүүд “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-аар дамжуулан хурганы махаа зах зээлд нийлүүлж эхэлжээ.

“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ, “Мон эколэмб” ХХК, “Цалуут импекс” ХХК-ийн махны үйлдвэр хамтран гурван талт гэрээг байгуулсан байна. Ингэснээр  “Mongolian Lamb” нэртэй цэвэр бэлчээрийн монгол хурганы махыг олон улсын чанарын стандарт хангасан үйлдвэрт боловсруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан сав баглаа бодоолтойгоор зах зээлд нийлүүлж эхэлж буй юм.

Говьсүмбэр аймгийн малчид малаа сайжруулж, махны гарцаа нэмэгдүүлж чадсан тул “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-аар дамжуулан эхний ээлжинд хургаа нийлүүлж байна. Ингэхдээ хурганы амьдын жин нь 35 кг-аас дээш жинтэй байх шаардлагыг ТББ-аас тавьж буй юм. Энэ нь малчид малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлдэг болгох зорилготой. Бүр том зургаараа малын тоо бус чанарт шилжиж, олон мянган малыг олон жил үр ашиггүй маллаж, бэлчээрээ сүйдэлдэг тогтолцоог өөрчлөх, ивомек, антибиотек зэрэг тариа туулга огт хийгдээгүй органик хүнс болох хурганы махаар төв суурин газрын хэрэглэгчдийг хангах, монгол хүн монгол эрүүл хүнсээ хэрэглэдэг дадал, соёл бий болгох давхар давхар зорилготой аж. Нөгөө талаар малчид чанар сайтай цөөн тооны эх малаа маллаж, өвлийг давах, төл малаасаа тогтмол орлого олох боломж бий болж байна. Тиймээс “Mongolian lamb” брэнд нь монголын хөдөө аж ахуйн тогтолцоонд шинэчлэл авчрах, цогц төсөл аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж