Бразил: Авлигын мөнгөө дотуур өмдөндөө нуугаад баригджээ | News.MN

Бразил: Авлигын мөнгөө дотуур өмдөндөө нуугаад баригджээ

Бразил: Авлигын мөнгөө дотуур өмдөндөө нуугаад баригджээ

Бразил: Авлигын мөнгөө дотуур өмдөндөө нуугаад баригджээ

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро иргэдэд авлигатай тэмцэгч мэтээр өөрийгөө харуулахыг зорьдог нэгэн. Гэтэл түүний ойрын хүрээний холбоотон авлигад авсан мөнгөө дотуур өмдөндөө нуусан байсныг цагдаа нар илрүүлжээ.

Тодруулбал, Болсонарогийн гол холбоотнуудын нэг, Рорайма мужаас сонгогдсон сенатор Чико Родригезийн гэрт цагдаа нар Лхагва гаригт /2020.10.14/ гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Энэ үеэр Родригез дотуур өмдөндөө 30 мянган реал буюу 5,250 ам доллар нуусан байсныг цагдаа нар нэгжлэг хийж, илрүүлжээ. Родригезийг цар тахалтай тэмцэх сангаас мөнгө завшсан хэмээн сэжиглэж дээрх гүйцэтгэх ажиллагааг явуулсан юм байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Родригезийн дотуур өмднөөс илрүүлсэн мөнгө ялгадас болсон байсан гэж бичжээ. Харин өдгөө 69 настай сенатч энэ бол өөрийнх нь нэр хүндийг унагаах гэсэн зохиомол хэрэг, ийм хэрэг үйлдээгүй хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-16 202.131.225.197

manaih shivertei baisan

Avatar

Зочин 2020-10-16 202.55.188.33

Манайд бүр хууль зүйн сайд байсан хүний нууц амраг хүүхэн хар тамхи боожгоойдоо нуугаад тэр нь тожиготой гарсан гэж байгаашд

Avatar

Өмд оймс 2020-10-16 150.129.142.191

Харин манайд бол оймсондоо нуудаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж