МҮБХ: Улсын заан Б.Сайнбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө | News.MN

МҮБХ: Улсын заан Б.Сайнбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

МҮБХ: Улсын заан Б.Сайнбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

МҮБХ: Улсын заан Б.Сайнбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр цаашид суралцах болсон гэх хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан хүсэлтийг нь хүлээн авч, тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын заан Б.Сайнбаярын хувьд 2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр холбооны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.

МҮБХ ирэх аравдугаар сарын 24-ний өдөр Цэцдийн зөвлөлийн хурлаа зарлаж, дараагийн Их Эе хурлын товыг хэлэлцэж тогтохоор болсон билээ. Энэхүү Их Эе хурлаар МҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-16 66.181.176.71

Ашиг сонирхлын зөрчлөөс л болж ажлаа өгч байгаа биз, тэрнээс тэнэг бөхийн сургуульд сурдаг гэж юу байдаг юм бэ

Avatar

Амармэнд 2020-10-16 66.181.161.2

Доржсамбуу гарьд даруухан гоё бөх шүү. Монгол бөхийн төлөө энэ хүн зүтгэж чадна.

Avatar

Зочин 2020-10-16 43.242.242.59

Одоо хоорондын тэмцлээ больж хэл амаа ололцон нэг гэр бүл шиг сайхан ажиллаачээ. Бүр залхчихлаа. сайхан барилдаан үзмээр байна шүү дээ

Avatar

Зочин 2020-10-16 202.126.89.132

uul ni sainbayar magaljav 2iin gar sain niilj baisan yumsan

Avatar

4444 2020-10-16 43.228.129.131

Сайнбаяр заан шударга талдаа хүн дээ Цаашдын ажилд нь амжилт хүсье

Avatar

Ккк 2020-10-16 66.181.189.169

ЖИНХЭНЭ НАЙРААЧИН ДАА ЭНЭ ДОРЖСАМБУУ ХУДЛАА ЖУДАГТАЙ ХҮНИЙ ЦАРАЙ ГАРГАЧИХААД 5 Н ДАВААНД ХАМГИЙН ОЛОН УДАА ЦОЛГҮЙ БӨХЧҮҮДЭД УНАСАН ХҮН ДЭЭ ИЙМ ХҮН НАЙРААНЫ ЭСРЭГ ТЭМЦЭХ ҮҮ?????

Avatar

Зочин 2020-10-16 192.82.70.20

авгайдаа эр бар бичиг үсэгт муу хүниыг хурдан түр албанаас нь буулгаарай

Avatar

Boh sonirhogch 2020-10-16 66.181.161.40

Ene muu muuhaigaas salii gj bodson baih gehde bohchuud boh bish bollo

Avatar

Зочин 2020-10-16 202.21.109.46

buur ajilgui pi nar hargdah naad taliih ni hen bilee ajilgui pis buhiin urguug avah geed ajilgui gadaa ni bara hoonshh bsn baagii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж