Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр цаашид суралцах болсон гэх хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан хүсэлтийг нь хүлээн авч, тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын заан Б.Сайнбаярын хувьд 2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр холбооны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.
МҮБХ ирэх аравдугаар сарын 24-ний өдөр Цэцдийн зөвлөлийн хурлаа зарлаж, дараагийн Их Эе хурлын товыг хэлэлцэж тогтохоор болсон билээ. Энэхүү Их Эе хурлаар МҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгоно.
Холбоотой мэдээ