Найман сая америк хүн ядуусын эгнээ рүү шилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Найман сая америк хүн ядуусын эгнээ рүү шилжжээ

Найман сая америк хүн ядуусын эгнээ рүү шилжжээ

АНУ-д энэ оны тавдугаар сараас хойш найман сая хүн ядуусын эгнээнд шилжсэн тухай Колумбиа их сургуулийн судалгаанд дурджээ. Мөн Чикаго их сургууль болон Нотр Дамын хамтарсан судалгаанд өнгөрсөн гурван сарын хугацаанд ядуусын тоо зургаан саяар нэмэгдсэн байна.

АНУ-ын Засгийн газраас коронавирусийн цар тахлаас болж ажилгүй болсон иргэдэд долоо хоногт нэг удаа 600 ам.долларын бэлэн болон бэлэн бус тусламжийг үзүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн тавдугаар сарын судалгаагаар АНУ-ын Засгийн газрын тусламж нь 18 сая хүнийг ядуусын эгнээнд шилжихээс хамгаалсан аж. Улмаар Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн тавдугаар сард 3.4 их наяд ам.долларын багц бүхий Халамжийн хуулийг сунгахаар баталсан ч Сенатын танхимд гацсанаас олон сая хүн ядуусын эгнээнд шилжиж байна гэж Чикаго их сургуулийн судалгааг явуулсан Брюс Майэр мэдэгджээ.

Эх сурвалж: Salon

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж