МАХН, ШИНЭ нам Ардчилсан намтай хүч хавсран, орон нутгийн сонгуульд оролцсон ч амжилт олсонгүй, нийслэлд нэг ч хүн нь гарч ирсэнгүй, ялагдлаа.
Харин ХҮН оройхон гарсан ч нийслэл болоод дүүрэгт хэд, хэдэн нэр дэвшигч нь ялалт байгуулж, гуравдагч хүчний орон зай, дуу хоолойг нөхөх болж байна. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 суудлын гуравт нь ХҮН-аас нэр дэвшигч П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар ялалт байгуулсан юм.
Одоо тэд олдсон боломжийг ашиглаж, нийслэлд хэр тоглолт хийж чадах вэ гэдгээс хамаарч дараа, дараагийн сонгуульд иргэд сонгогчид итгэл үзүүлэх эсэх хамаарна. Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, Л.Болд нарын нэгэн адил шантааж хийж, хэн нэгний сумны үзүүр жад нь болж ажиллавал сонгогчид гудамжинд гаргаж чадах сонголттой гэдгийг санаж явах болж байна.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ