Ерөнхийлөгч Х.Баттулга ган нүүрлэсэн аймгуудын удирдлагатай уулзлаа | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга ган нүүрлэсэн аймгуудын удирдлагатай уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга ган нүүрлэсэн аймгуудын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Иймээс ган болсон зарим аймаг, сумдын иргэд, малчдаас тавьсан хүсэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзалт хийж, санал солилцлоо.

Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.

Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жанхуугаа сонгосны горыг амс. 2020-10-16 103.229.122.119

Төвд жанхуу эхлээд Монгол улсаас хулгайлсан 1.2 тэрбум $-оо улсад буцаагаад өгчих. Дараа нь МАНАН-гийн Монгол улсаас хулгайлсан 20 тэрбум $-ыг улсын орлого болго. Тэрний дараа наад үлгэрээ яриарай!!!

Avatar

Зочин 2020-10-16 202.126.89.132

hurdan gadagshaa ondor uneer zaruulj gadaad valutiin orlogoo nemegduul. zudand uhuulchihvel ali ni ch ugui bolno shuu. tanai zasgiin gazar hodoonii malchdad muu anhaaral tavij baigaa ni sayanii songuuliin dungeer notlogdson shu

Avatar

Зочин 2020-10-16 169.253.162.4

Монгол хүний гол амжиргаа болсон МАЛ АЖ АХУЙ Малчдаа анхаарал тавьдаг ийм л жирийн хүн Монголд маань хэрэгтэй байна даа.Ерөнхийлөгч Х.Баттулгатаа баярлалаа. Монгол хүний гол хоол хүнс одоо дэлхийд гайхагдаж байна мөн хөдөөнийхөн биднийгээ тэжээх гэж маш хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байгааг хөдөө очих бүртээ мэдэрч чадлаараа туслахыг хичээдэг дээ. Дахин баярлалаа Ерөнхийлөгч Х.Баттулгааааааааааааааа.

Avatar

Зочин 2020-10-16 202.9.40.52

4

Avatar

Зочин 2020-10-16 169.253.162.4

Монгол хүний амжиргаа МАЛ АЖ АХУЙГАА анхаарч мэдэрч ажиллаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатаа баярлалаа. Үргэлж ард түмнийхээ дунд нь орж ажилдаг ийм л жирийн хүн МОНГОЛД хэргтэй байна даа. Энэ нь зөвхөн ганц биш ядаж улирал байг гэхэд жилд 1 байгаасай! Хөдөөнийхөн үнэхээр хэцүү нөхцөлд амьдарч ажиллаж бидний гол хоол хүнсийг бэлтгэж байгаа шүүүүүүүүүүүүүүүүүү. Хөдөө очих бүрдээ тэднийгээ их өрөвдөөд байгагаараа туслах сан гэж хичээдэг дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж