Месси Моуриньотой утсаар ярьж, Челсид ирэхийг хүссэн

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Месси Моуриньотой утсаар ярьж, Челсид ирэхийг хүссэн

Месси Моуриньотой утсаар ярьж, Челсид ирэхийг хүссэн

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси 2014 онд Жозе Моуриньотой утсаар ярьж, Челси багт ирэх гэж байсан тухай Италийн Skysports телевизэд ажилладаг сэтгүүлч  Жианлука Ди Марзио өөрийн Grand Hotel Calciomercato номондоо бичжээ. 2014 онд багаасаа явна гэж шуугиж байсан Мессигийн төлөө Реал Мадрид болон Челси багууд 250 сая еврог төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэнэ. Тодруулбал, Лионель Месси тухайн үед Челсиг дасгалжуулж байсан Жозе Моуриньотой утсаар ярьж, улирлын 50 сая фунтын цалин авахаар тохиролцсон гэжээ. 2013 онд татвараас зайлсхийсэн гэх хэрэгт буруутгагдсан Месси Испанийн хууль хяналтынхнаас залхаж явахыг үнэхээр хүсч байж.

Месси 2014 оны өвлийн солицлоо наймааны цонх ид өрнөж байх үед Челси багийн инстаграм хуудсыг дагаж, бяцхан төөрөгдөл үүсгэсэн билээ.

Тухайн үед Мессиг Жозе Моуриньотой утсаар ярьсныг мэдсэн Реал Мадрид багийн ерөнхийлөгч Флорентино Перез зүгээр суулгүй Мессиг Роналдотой хослуулах гэж оролдсон аж. Месси Флорентина Перезт хандан “Би Реалд очихгүй ээ. Та цагаа үрж байна. Намайг сонирхсонд баярлалаа” хэмээжээ.

Ди Марзиогийн номондоо бичсэнээр  Жозе Моуриньо Месситэй ярихдаа “Сайн уу, Лео. Жозе байна. Хэр байна даа, аваргаа. Тэд надад чиний талаар ярьсан. Чи ч мэдэхгүй л дээ. Би чамайг зогсоох тактик, стратегийг боловсруулж хэдэн шөнө нойргүй хонож байлаа. Чи намайг чамд юу гэж хэлэхийг мэдэж байна уу? Битгий багаасаа яв. Барселона хот нэг л өдөр чамд хөшөө босгож өгнө. Чамд тохирох хамгийн зөв газар Барселона хот. Харин нэг л өдөр уудаг кофе чинь амтгүй, тэнгэр саарал, машин чинь таалагдахгүй, гэр бүл чинь аз жаргалгүй, чи өөрөө аз жаргалгүй байгаа бол амьдралдаа шинэ хаалга нээ. Чиний нээсэн шинэ хаалганы цаана би зогсож байх болно. Жозе Моуриньо чамайг хаалганы цаана хүлээж байх болно” хэмээжээ.

Тухайн үед Барселонагаас Челсид ирээд байсан Цеск Фабрегас ч Мессиг Челсид ирэх хүсэлтэйг мэдэж байжээ. Фабрегас Жозед хандан “Дасгалжуулагчаа, Месси энд ирэхийг хүсч байна.Үнэхээр гайхалтай” хэмээн  ярьсан гэнэ.

Челсигийн тэргүүн хатагтай Марина Грановскаяа Мессигийн төлөөлөгч болох аавтай нь Лондонд уулзаж, цалин, нэмэлт зүйлс дээр тохиролцсон аж. Гагцхүү Мессигийн аав Хорхе Месси хүүгээ өөрт нь мэдэгдэлгүй гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсанд бухимдан яриа хэлэлцээрийг зогсоожээ. Месси Челсигээс улирлын 50 сая фунтын цалин авахаас гадна зургаа ашиглуулах бүртээ олсон орлогоных нь 70 хувийг авах бодолтой байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж