Л.Мөнхтүшиг: БНСУ-аас ирэх иргэдийн тоог гаргахад хүндрэл учирч байна

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас ирэх иргэдийн тоог гаргахад хүндрэл учирч байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Thursday, October 15, 2020

 

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.16) мэдээллээ хийлээ.


Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 879 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 болж, үүнээс 311 буюу 97 хувь нь эдгэрээд байна.

Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний долоо нь хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Аравдугаар сарын 1-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 243 хүн
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 213 хүн давтан
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн
  • Замын-Үүд боомтоор орж ирж, тусгаарлагдсан 194 хүнийн давтан
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан зургаан хүн
  • Тандалтын зорилгоор авсан 26 хүн
  • Сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүн
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 59 хүн, үүрэг гүйцэтгэсэн 37 эмч, ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 86 жолоочийн шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.

 Ази, Европ, АНУ-аас 150 орчим иргэн буцах хүсэлтэй байна”

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ: 

-Гадаад харилцааны яамнаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог нарийвчлах ажлыг хийж байгааг өмнө нь мэдэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом буурч Ази, Европ, АНУ-аас нийтдээ 150 орчим иргэн л яаралтай буцна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Дээрх тоонд БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэдийн тоо ороогүй гэдгийг хэлье. Солонгос улсад манай улсын иргэд хамгийн олноор оршин суудаг. Аравдугаар сарын 12-нд Сөүл дэх Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээгээр, эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоо 4.388 байсан. Харин энэ сард Сөүл рүү үйлдэх таван удаагийн нислэгээр 1.200 гаруй иргэн ирнэ гэж тооцвол үндсэндээ тус улсаас ирэх хүсэлтэй иргэд 3.100 болж буурсан.

Гэхдээ Сөүл дэх Элчин сайдын яам үлдэж байгаа 3.100 орчим иргэнийг нэн яаралтай буцах хүсэлтэй эсэх дээр нарийвчилсан тоон мэдээлэл гаргахад тодорхой хүндрэл гарч байна. Энэ нь иргэд долдугаар сарын дунд үеэс нутаг буцах хүсэлтэй байгаагаа бүртгүүлэх болсон үзэгдэл нэмэгдсэнтэй холбоотой.

Сөүл дэх Элчин сайдын яамнаас ойрын өдрүүдэд үйлдэх таван удаагийн нислэгээр буцах хүсэлтээ гаргаад УОК-ын зүгээс тавьж ирсэн таван шаардлагад нийцсэн бүх иргэд эх орондоо ирж дуусна гэх мэдээллийг өгсөн. Таван шалгуурт хамрагдаж болохуйц цөөн тооны иргэд л аравдугаар сар гараад Элчин сайдын яаманд буцах хүсэлтээ тавьсан байнА.

“Эрүүл мэндийн яамнаас 48 сая төгрөгөөр иж бүрэн мэдээллийн систем байгуулсан”

НЭМҮТ-ийн тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.ДАВААДОРЖ:

-2020 оны гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ халдварын талаар үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор шуурхай 119 тусгай дугаарыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг түшиглэн байгуулсан. Дөрөвдүгээр сарын 30-нд уг аналоги шугамыг дижитал болгож, мэдээллээ хадгалж, шилжүүлдэг давуу талтай болсон. Шуурхай 119 дугаарт 30 оператор мэргэжилтэн, эмч, эрдэм шинжилгээний ажилтанг ажлын байран дээр сургаж, 20 нь  долоо хоногт 24 цагаар ажилласан. Тэдний 10-ыг нь хүний нөөцөөр авсан. Энэ оны аравдугаар сарын 1-нээс томуу томуу туст өвчний зөвлөгөө мэдээллийг 119 дугаарт  шилжүүлж, 10 хүүхдийн эмч ажиллаж байгаа. Улсын онцгой комиссын сургалтад хамруулж, тусгай программ нэвтрүүлсэн. Мэдээллийн цогц системийг гар утасны хувилбарт шилжүүлсэн. Эрүүл мэндийн яамны 48 сая төгрөгөөр байгуулсан, иж бүрэн мэдээллийн систем болсон. Өнөөдрийн байдлаар нийт 34.514 дуудлага  хүлээн авсан. Үүнээс коронавируст халдварын талаар 22.676 бодит дуудлагыг хүлээн авч, зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Гадаадын 33 улсаас 685 дуудлага хүлээн авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж