Киргизийн Ерөнхийлөгч эсэргүүцлийн улмаас огцорчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Киргизийн Ерөнхийлөгч эсэргүүцлийн улмаас огцорчээ

Киргизийн Ерөнхийлөгч эсэргүүцлийн улмаас огцорчээ

Киргизстан улсад энэ сарын 4-нд парламентын сонгууль болж өнгөрсний дараа улс төрийн хямрал нүүрлэсэн юм. Тус улсын сөрөг хүчний удирдагчдын нэг Садыр Жапаровыг сонгуулийн дараа тэмцэгчид шоронгоос суллаж, Ерөнхий сайдаар томилоод байгаа.  Жапаров нь Киргизстанаас дүрвэн гадаадад амьдарч байгаад 2017 онд эргэж ирээд баривчлагдаж,  11 жилийн хорих ял эдэлж байжээ.

Тэгвэл өчигдөр /2020.10.15/ Жапаровын дэмжигчид Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцруулахаар ордных нь гадаа жагсч, Жээнбеков мөргөлдөөн гарахаас сэргийлж албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ.

Тэрбээр “Би эрх мэдэлтэйгээ зууралдахыг хүсэхгүй байна. Миний хувьд ард иргэдийн амь нас юунаас ч илүү чухал байна. Би энэ улсын түүхэнд цус урсгаж, иргэд рүүгээ гал нээсэн Ерөнхийлөгч болж үлдмээргүй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Тус улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд эрх мэдлийг нь парламентын танхимын дарга нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдох ёстой юм. Харин парламентын дарга мөн огцорвол Ерөнхийлөгчийн эрх мэдэл Жапаровт ирнэ. Энэ явдлын дараа Жапаровыг дэмжигчид парламентыг тараахыг уриалж, удалгүй Жапаров өөрөө улсын бүх эрх мэдлийг гартаа авснаа зарлажээ. Ийнхүү хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бас нэгэн улсад улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж