Загасчин руу 18 кг жинтэй минж довтлов

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Загасчин руу 18 кг жинтэй минж довтлов

Лэйниер усан сан. Фото allaboutroswell.com

Жоржиа  мужийн загасчин руу том хэмжээтэй минж довтолсон байна. Лэйниер усан санд гарсан энэ тохиолдлын улмаас минж загасчны гар, хөлийг хазжээ.

Минж ойртож ирэх үеэр загасчин уургаараа түүний толгой руу цохисон боловч амьтан ухарсангүй. “Би түүнийг айлгаагүй, тэр өөрөө над руу довтолсон” гэж загасчин хэлээд, түүний хэмжээ нь том, жин нь 15-18 кг орчим байсан байх гэв.

Дараа нь минж зугтсан бөгөөд одоо түүнийг мужийн байгаль хамгаалах албаныхан хайж байна. Минж хангалттай том амьтад ба Америкийн минжийн уртын хэмжээ 117 см хүртэл, жин нь 32 кг болдог гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж