Сөүл рүү өнөөдөр транзит нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Сөүл рүү өнөөдөр транзит нислэг үйлдэнэ

Сөүл рүү өнөөдөр транзит нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр/2020.10.16/ хөөрнө. Тус транзит нислэгээр 250 гаруй иргэн ирэх бөгөөд дээрх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах юм.

УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Сөүл рүү хоёр нислэг, Токио руу нийт  дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж