Нацистуудын геноцидыг шүүх ажиллагаа Орост эхэллээ | News.MN

Нацистуудын геноцидыг шүүх ажиллагаа Орост эхэллээ

Нацистуудын геноцидыг шүүх ажиллагаа Орост эхэллээ

Нацистуудын геноцидыг шүүх ажиллагаа Орост эхэллээ

ОХУ-ын Новгород мужийн Солецкий дүүргийн шүүх дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистын Герман ЗХУ-д геноцид үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрөх шүүх ажиллагаагаа Лхагва гаригт /2020.10.14/ эхэллээ. Энэ шүүх процесс нь нацистын Германы үйлдлийг геноцид хэмээн хүлээн зөвшөөрөх анхны шүүх ажиллагаа юм.

"Урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэрхэн шүүх процессийг шийднэ” хэмээн Солецкийн шүүхийн хэвлэлийн алба мэдээллээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн нэр хаяггүй шарилуудыг илрүүлэх “Без срока давности” аяны хүрээнд өнгөрсөн 2019 онд Новгород мужийн Жестяная горка тосгоны ойролцоогоос нэг дор булсан 500 гаруй хүний цогцсыг илрүүлсэн юм. Тэдний дийлэнх нь хүүхэд юм. Прокурорын байгууллагын мэдэгдсэнээр Жестяная горка тосгоны 2600 гаруй хүнийг нацистууд харгисаар амийг бүрэлгэсэн гэж үзэж байгаа юм.

Жестяная горка тосгоны хэргийг шүүхээс геноцид хэмээн хүлээн зөвшөөрөх нацистын Германы ЗХУ-д үйлдсэн гэмт хэргийг хууль зүйн талаас дүгнэх процесст том түлхэц болно хэмээн ШУА-ийн Санкт-Петербург хотын Түүхийн хүрээлэнгийн түүхч Дмитрий Асташкин хэллээ. Дмитрий Асташкины хэлснээр ЗХУ нь нацистын Германы гэмт хэрэгтнүүдэд шүүхээс ял оноосон анхны улс байсан боловч нацистын Германы олон гэмт хэрэгтэн ялаас оргон зайлсан. Жестяная горка тосгоны харгислалыг үйлдсэн нацистын Германы генерал Курт Херцогт Великий Новгород хотын шүүх 1947 онд 25 жилийн хорих ял оноосон.

Гэсэн ч генерал Курт Херцогийн хамсаатан олон хүн гадаадын улс орон руу оргон зугтаж гэмт хэрэгтэн ялгүй, хохирогчид нэр усгүй үлдсэн хэмээн түүхч үзэж байна. Түүний үзэж байгаагаар Жестяная горка тосгонд 20 гаруй хүнтэй гестапын баг ажилласан бөгөөд тэдгээр гестапын офицерийн дийлэнх нь герман, австри, латви үндэстэн байжээ.

1942-1943 оны хооронд Жестяная Горка тосгонд энгийн иргэн болон Улаан армийн олзлогдсон цэрэг, офицерүүдийг системтэйгээр утсгаж байжээ. Өнгөрсөн жил олдсон 500 гаруй цогцсын 188 нь хүүхдийнх бөгөөд хамгийн бага нь таван настай цогцос байжээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр тэдгээр хүмүүсийг толгой руу нь буудаж, мөн мөлгөр гадаргуутай зүйлээр олон удаа цохиж амийг нь бүрэлгэсэн байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-16 192.82.75.66

Орос болон ариун хүн төрөлхтөн германий харгислалыг мартаж болохгүй. Монголчуудын эсрэг японы хийсэн харгслалыг бид үр хүүхэддээ сануулах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт Монгол улс япончуудаас өшөөгөө авч амь үрэгдэгсдээ Дурсана.

Avatar

/*-*/ 2020-10-16 49.0.212.165

Амьд нацист байгаа юу тэгээд

Avatar

Заагч 2020-10-16 202.179.31.251

Зочин нэрт өмхий гамин хог минь шавар хэрмэндээ вирустэйгээ тамдаа тонил хог хятад хархаа юу ч мэдэхгүй хаягдал байж бүлтрээд л.

Avatar

Зочин 2020-10-16 122.201.24.214

Яг үнэндээ Эхлээд шахалт байсан болтой байдаг! Хэдхэн сарын дараачаас эхлээд манайхан өөрсдөө гавшгайлан гүйцэтгэчихсэн юм билээ!

Avatar

ХЭХЭ 2020-10-16 192.82.71.121

ТЭНЭГ ИВАНУУДЫН ХИЙРХЭЛ БҮР ТЭНГЭРТ ГАРАХ НЬ ЭЭ

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

Хэрэв үүнийг Оросууд геноцид байсныг олон улсаар, шүүхээр хүлээн зөвшөөрүүлж чадвал олон улс орнууд Германаас нөхөн төлбөр авах гарц нээгдэнэ, мөн Латви, Литва, Итали зэрэг улс ч бусад улсад нөхөн төлбөр төлөх боломж гарч эдгээр улсуудаас нэхэмжлэх бүрэн боломж гарна. Европын олон улс орнууд дэмжих магадлалтай.

Avatar

Зочин 2020-10-16 103.212.116.45

Уг нь бол аймаглан устгах ажиллагаа /геноцид/ нь нацистуудын Нюренбергийн шүүхээс авсан ялын гол чухал үндэслэл тул, тэр үед тэнд шийдэгдчихсэн асуудал гэж үзэх хэрэгтэй л дээ. Тэгээд ч тэднийг яргалал үйлдсэнийг хэн үгүйсгээд маргаад, цагаатгах гээд байгаа юм? Хаана ч тийм төр улс, эсвэл хувь хүн байхгүй. Зүй нь оросын хууль шүүх яг одоо тулгамдсан асуудалдаа илүү анхаарах ёстой. Орос даяар дошны болон үндэстний хэмжээний фашистууд самарч гүйцлээ. Бүх эрх мэдэл дээр заларч, ард түмний боломж,

Avatar

Зочин 2020-10-16 103.212.116.45

баялаг, эрх чөлөөг ямарч хяналтгүй хулгайлж цусалж байна. Тэр их авилгалын асуудлууд, улс төрийн болон бизнесийн өрсөлдөгчдөө алан хяддаг байдал, хордуулах ажиллагаа, гадаадад дайн дажны зорилгоор үргүй цацаж байгаа асар их хөрөнгө төсөв хүний амь, бузарлагдаж сүйрч буй байгал уул ус ойн асуудлуудад илүү анхаарах ёстой. Фашистуудын иддэггүй, хулгайлдаггүй өчүүхэн талбар ч үлдсэнгүй. Сургууль цэцэрлэгийн барилга, хүүхдийн хоол, цэргийн хоол хувцас, эмнэлгийн барилга, эм тариа, замын барилгын

Avatar

Зочин 2020-10-16 103.212.116.45

тэр ч бүү хэл вакцины, сансарын шинжилгээ судалгаа бүтээн байгуулалтуудаас ч луйвардаж хулгайлж, шударга үнэнч зүтгэгсдийг мохоож дарлаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэгүйдүүлж байна. Хүүхдийн хоолны мөнгөн дээр гар татаж, үнэ ханш асар их өссөн нөхцөлд ч хуучин төсөвийг нь ианах тухай яригдаж байгаа мөртөө 1 бүр нь 5 сая гаруй рублийн үнэтэй /185 сая төгрөг/ хүнийг бөөнөөр нь баривлан хорих чингэлэгт машинуудыг /автозак/ олноор нь захиалан хийлгэж байна. Путины төр өөрсдөө гестапо болсон. Энэхүү

Avatar

Зочин 2020-10-16 103.212.116.45

шүүх ажиллагаа, гээч нь путины бас нэг политтехнологийн л тоглоом. Ангела Меркель путинд их л итгэж, бас харж үзэн олон удаагын хориг болон бусад зүйлсээс АНУ-тай зөрөн байж аварч, хаацайлж байсан. Харин тэсвэр тэвчээрт хязгаар байдаг тул навальныйгын хордуулалтаас хойш европын холбооны хоригыг чангатгах арга хэмжээ авахаас өөр аргагүй болсоныг л амьхандаа сөрж байгаа царай нь. Тэнэг н о в шийн мөхөл сүйрэл ойртсоныг бүгд, өөрөө ч мэддэг болсон шиг. Үхэхдээ үхэр буугаа л тавих гэж оролдож байгаа

Avatar

зочин 2020-10-16 66.181.166.196

Ивануудын өөрсдийнх нь үйлдсэн олон хэрэг босч ирж гай болохгүй л бол яах вэ дээ, өөрсдөө өндөг шиг өөгүй бол бас яах вэ

Avatar

Архангай-Швед 2020-10-16 202.179.21.224

Монголчууд сэтгэхүйн соёлгүй болжээ. Ном уншихгүй. Урлаг утга зохиол.сонгодог урлагууд устаж Хошин шог цэцэглэсэн нийгэм болжээ.Социалд бүгд ухаантай гарууд.Хийсэн юу ч бгүй.чадах ч үгүй. Нацистуудын гэмт хэргийг шүүхэд юунд нь шал эсрэг юм бичнэ вэ.Та нар нялх хүүхдийг алсан тухай яригдаж байхад тэр яахав гэж байгаатай адил байна.Шижгийн заваан тархины тураалууд

Avatar

Зочин 2020-10-16 66.181.171.34

Оросууд өөрсдөө геноцид хийгээгүй юу түүнийгээ баллах гэсэн санаа

Avatar

Зочин 2 2020-10-16 103.29.144.173

Зочин гуайн үр хүүхдүүдтэй жагсааж байгаад буудах хүмүүс байхгүй юм болов уу

Avatar

Зочин 2020-10-16 43.242.242.57

30.000 MYANGAN MONGOLCHUUDIIG TEMBUU UVCHNUUS SALGAJ UGSUND BAYARLALAA

Avatar

Зочин 2020-10-16 66.181.185.196

30 мянган монголуудыг алсанд нь баярлаад бн уу

Avatar

Зочин 2020-10-16 103.136.254.8

Оросууд 1939-1940 оны хооронд Польшийн цэргийн олзны 21000 орчим офицерийг нэг бүрчлэн ар дагзанд нь Герман буугаар буудаж хөнөөгөөд бөөнөөр нь булсан байдаг. Үүнийгээ 1990 он хүртэл хүлээн зөвшөөрөхгүй гүрийж байгаад аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

Маанагаа наана чинь хөгшид, хүүхэд эмэгтэйчүүдийг хэдэн саяаар нь хороосон тухай яригдаж байна.

Avatar

Зочин 2020-10-16 122.201.21.120

Хүн төрлөхтний түүх бол бүхэлдээ тэмцэл дайн тулаан, үүний дотор геноцид,хүчирхийлэлгүй тэмцэл гэж байдаг юм уу.. Хэрэв Монголчууд ЗХУ-ыг түшээгүй бол манай тэр үед байсан мөхөхөд хүрсэн 600 аад мянган хүнээс одоо хүн бараг үлдэхгүй байсан биз. Оросууд биднийг аварч өдий зэрэгт хүрэгсэн. Ачийг бачаар бүү хариул. Юм үнэнээрээ байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-16 202.179.27.121

Katyn-d Polishiin armiin ofitseruudiig ui olnoor n hyadsan baidag orosuud

Avatar

Зочин 2020-10-16 66.181.185.196

Бёловежийн ойд Оросууд Польшийн 25000 офицерийг буудан алсан юм

Avatar

Zochin 2020-10-16 202.9.40.38

Yun teneg teneg yum bichdeg humuus ve . Tosgon tosgonoor ni buudaj shataaj alj baisan gitleriin germanii zuv yumu horih lagerit buun buunuur horij shataaj tamlaj baisan ni zuv yumu Orosiin ard tumen baatarlag aguu ard tumen Mongold orchin tsagiin emneleg, surguuli , uildver zavod geed buh yumnii ehleliig tavij ugsun tiim baihad yaj tuilshirhaaraa yu ch medehgui uzehgui unshihgui baij soliotoi soliotoi yum bichdeg yum bolimoor yumda

Avatar

ЗОЧИН 2020-10-16 66.181.180.176

ОРОСУУДЫН МОНГОЛД ЯВУУЛСАН ГЕНОЦИДЫГ ХЭЗЭЭ ШҮҮХ ВЭ. 30000 МОНГОЛ ХҮНИЙ АМЫГ ХОРООСОН ШҮҮ.

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

Оросууд биш Монголчууд нэг нэгийгээ хороож хэлмэгдүүлэн эд хөрөнгө, эхнэр охид дээр нь алалдаж байлаа шд. Одоо тэдгээр хэлмэгдүүлсэн алалдаж байсан хүмүүсийн үр хойчис нь өвөө эмээгийнхээ хийсэн бузар аллагуудын ялаас зугатаж хэргээ холын Оросуудруу түлхдэг юм. Энэ нь ч холын бодолтой. Архивт буй ногоон малгайтнуудад ямар нэр устай хүмүүс нэг нэгийгээ матаж байсан баримтууд байдаг болохоор хэзээ нэг өдөр хэрэг босож мөрдөгдөхөөс айж явдаг асар их хөрөнгөтэй хүмүүс
хэлмэгдүүлийг дарах сонирхолт

Avatar

ЗОЧИН 2020-10-16 66.181.180.176

ЮУ ЯРИНА ВЭ. ОРСЫН КОМИНТЕРН БАЙГУУЛГЫН ЯВУУЛСАН ГЕНОЦИД ШҮҮ ДЭ. ХАРИН БОЛОВСРОЛГҮЙ МЭДЛЭГГҮЙ ЗАЛУУЧУУДААР НЬ ҮҮНИЙГ ХИЙЛГЭСЭН.

Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

Чамд энэ хэлмэгдүүлэлтийн талаар ямарч ойлголт алга, зүгээр л толгойд чинь суулгачихсан хэдхэн тоо л байдгын байна, хэлмэгдүүлэлтийн ард их нууц бий. Коминтерн гэх байхгүй болсон хий үзэгдэлд буруу бий ч Монголд бол өөр. Монголд коминтерн байгаа ч үгүй.

Avatar

ЗОЧИН 2020-10-16 66.181.180.176

ЧОЙБАЛСАН КОМИНТЕРНЫ ГИШҮҮН БАЙСАН ХҮН ШҮҮ ДЭ

0 0
Avatar

Зочин 2020-10-16 202.21.108.228

Анхны 7 ямар учраас хагаралдан нэг нэгийгээ матаж хорлож, алалдав. 13 зуунаас өмнө ч, хойно ч Чингисийн үед ч, Эзэнт гүрний хүчирхэг үед ч, бутралын үед ч, Манжын ноёрхолын үед ч , Ардын хувьсгалын үед ч, Соц үед ч , одоо Ардчилалын үед ч хүчтэй нь хүчгүйгээ барьж хороож, хүчгүй нь хүчтэйгээр хорлож, хүчтэй улсад матаж хороолгуулж эрх мэдэлд хүрч байна. Чи Монгол хүн биш байх, мөн бол Чи өөрийн үндэстнийхээ онцлогыг мэддэгүй бололтой. Хязгааргүй эрх мэдлийн төлөө үеийн үед хорлолцож бж.

0 0
Avatar

ЗОЧИН 2020-10-16 66.181.180.176

ЧОЙЛБАЛСАН МУНДАГ ХҮЧТЭЙДЭЭ БИШ ХАМГИЙН ХУЛЧГАР АЙМХАЙ НӨХӨР БАЙСАН БОЛХООР ҮЛДСЭН ЮМ.

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж