Нацистуудын геноцидыг шүүх ажиллагаа Орост эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Нацистуудын геноцидыг шүүх ажиллагаа Орост эхэллээ

Нацистуудын геноцидыг шүүх ажиллагаа Орост эхэллээ

ОХУ-ын Новгород мужийн Солецкий дүүргийн шүүх дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистын Герман ЗХУ-д геноцид үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрөх шүүх ажиллагаагаа Лхагва гаригт /2020.10.14/ эхэллээ. Энэ шүүх процесс нь нацистын Германы үйлдлийг геноцид хэмээн хүлээн зөвшөөрөх анхны шүүх ажиллагаа юм.

"Урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэрхэн шүүх процессийг шийднэ” хэмээн Солецкийн шүүхийн хэвлэлийн алба мэдээллээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн нэр хаяггүй шарилуудыг илрүүлэх “Без срока давности” аяны хүрээнд өнгөрсөн 2019 онд Новгород мужийн Жестяная горка тосгоны ойролцоогоос нэг дор булсан 500 гаруй хүний цогцсыг илрүүлсэн юм. Тэдний дийлэнх нь хүүхэд юм. Прокурорын байгууллагын мэдэгдсэнээр Жестяная горка тосгоны 2600 гаруй хүнийг нацистууд харгисаар амийг бүрэлгэсэн гэж үзэж байгаа юм.

Жестяная горка тосгоны хэргийг шүүхээс геноцид хэмээн хүлээн зөвшөөрөх нацистын Германы ЗХУ-д үйлдсэн гэмт хэргийг хууль зүйн талаас дүгнэх процесст том түлхэц болно хэмээн ШУА-ийн Санкт-Петербург хотын Түүхийн хүрээлэнгийн түүхч Дмитрий Асташкин хэллээ. Дмитрий Асташкины хэлснээр ЗХУ нь нацистын Германы гэмт хэрэгтнүүдэд шүүхээс ял оноосон анхны улс байсан боловч нацистын Германы олон гэмт хэрэгтэн ялаас оргон зайлсан. Жестяная горка тосгоны харгислалыг үйлдсэн нацистын Германы генерал Курт Херцогт Великий Новгород хотын шүүх 1947 онд 25 жилийн хорих ял оноосон.

Гэсэн ч генерал Курт Херцогийн хамсаатан олон хүн гадаадын улс орон руу оргон зугтаж гэмт хэрэгтэн ялгүй, хохирогчид нэр усгүй үлдсэн хэмээн түүхч үзэж байна. Түүний үзэж байгаагаар Жестяная горка тосгонд 20 гаруй хүнтэй гестапын баг ажилласан бөгөөд тэдгээр гестапын офицерийн дийлэнх нь герман, австри, латви үндэстэн байжээ.

1942-1943 оны хооронд Жестяная Горка тосгонд энгийн иргэн болон Улаан армийн олзлогдсон цэрэг, офицерүүдийг системтэйгээр утсгаж байжээ. Өнгөрсөн жил олдсон 500 гаруй цогцсын 188 нь хүүхдийнх бөгөөд хамгийн бага нь таван настай цогцос байжээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр тэдгээр хүмүүсийг толгой руу нь буудаж, мөн мөлгөр гадаргуутай зүйлээр олон удаа цохиж амийг нь бүрэлгэсэн байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж