Шинэ iPhone-ууд 69 мянгаас 109,99 мянган рублиэр худалдаалагдана

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Шинэ iPhone-ууд 69 мянгаас 109,99 мянган рублиэр худалдаалагдана

Шинэ iPhone-ууд 69 мянгаас 109,99 мянган рублиэр худалдаалагдана

Apple компани өнгөрсөн Лхагва /2020.10.13/ гаригт iPhone 12, iPhone 12 mini, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max гэсэн дөрвөн шинэ загвараа танилцуулсан. Эдгээр шинэ утас бүгд 5G сүлжээг дэмжинэ.

Шинэ загваруудыг Орост аравдугаар сарын 23-наас борлуулж эхлэх бөгөөд хамгийн хямд нь 69,99 мянга, хамгийн үнэтэй нь 109,99 мянган рублийн үнэтэй байна хэмээн Apple мэдэгдлээ.

iPhone 12 болон iPhone 12 mini утас нь цэнхэр, ногоон, хар, цагаан гэсэн өнгөний сонголттой байх бол санах ойн багтаамжаас хамаарч үнэ нь 69999-79990 рубль байх аж. Харин iPhone 12 Pro болон iPhone 12 Pro Max-ын хувьд  128 ГБ, 256 ГБ, 512 ГБ санах ойтой, алтлаг, мөнгөлөг, усан цэнхэр өнгийн сонголттой байх бөгөөд үнэ нь 99990-109990 рублийн хооронд хэлбэлзэх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж