Аюулгүй байдал хангаагүй бол морин уралдааныг хорино

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдал хангаагүй бол морин уралдааныг хорино

Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох ёстой гэсэн чиглэлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барихаар болсон байна. Ийм чиглэлийг дээрх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, албан хаагчидтай цахим хурал хийх үеэрээ өгчээ.

Иймээс тэд Хурдан морины уралдаан зохион байгуулах аймгийн комисст улсын байцаагч нараа оруулж, бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнуудад зөвлөмж хүргүүлж, байнгын хяналт тавих даалгаврыг авсан байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж