Япончууд парламентын ордноо бүсэлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Япончууд парламентын ордноо бүсэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Япончууд парламентын ордноо бүсэлжээ

 

Окинава аралд шинээр АНУ-ын цэргийн бааз байгуулахыг эсэргүүцсэн олон мянган хүн Ням гаригт /II.21/ Токио дахь парламентын ордныг бүсэлжээ. Жагсагчид гинжин цуваа үүсгэн парламентын ордныг тойрон бүсэлсэн байв. Жагсаалд 28 мянга орчим хүн оролцсон байна. АНУ-ын цэргийн баазын бүтээн байгуулалтын ажил нь өмнөд хэсгийн Окинава арал болон Токиогийн засгийн газрын хооронд маргаан үүсгээд байгаа юм.

 

Японы газар нутгийн нэг хувьд ч хүрэхгүй Окинава аралд Япон дахь АНУ-ын цэргийн байгууламжийн 75 хувь нь оршдог аж. Гэтэл Японы засгийн газраас Окинава аралд шинээр АНУ-ын тэнгисийн цэргийн агаарын бааз байрлуулахаар төлөвлөж байгаа нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулжээ. Шинэ баазыг “Футенма” агаарын баазын оронд байгуулахаар төлөвлөсөн аж. Харин Окинавагийн оршин суугчид “Футенма” агаарын баазыг арлаас гаргах хүсэлтэй байна. Оршин суугчид АНУ-ын цэргийн баазууд дахь дуу чимээ, осол аваар, заримдаа гардаг гэмт хэргийг цаашид тэвчихгүй хэмээн эсэргүүцжээ.

 

“Футенма” агаарын баазыг нүүлгэхээр хоёр засгийн газар 1996 оноос хэлэлцэж эхэлсэн боловч оронд нь өөр цэргийн бааз үлдэх ёстой хэмээн үзсэн аж. Тэрхүү цэргийн бааз нь Ази дахь зөрчил мөргөлдөөнд АНУ-ын цэргүүдийн хамгийн хурдан хүрч чадах боломжтой байршил гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-22 103.57.93.221

Япончууд газар нутгийнхаа нэгхэн хувьд байрлах агаарын баазыг дуу чимээтэй, осол аваар гаргах, амьдрах тав тухыг нь алдагдуулахаас болгоомжлон эсэргүүцэж байхад манай УИХ нутгийнхаа хамгийн их үржил шимтэй газар тариалангийн нөөц газраасаа 500.000 га гадныхнаар ухаж сэндийлүүлэн үржил шимийг нь ард түмэндээ өгөхгүйгээр тэдэнд өгхөөр алдарт 75-р тогтоолоо үндэсний их баяр наадмын өмнөх өдөр гаргаж байдаг. Энэ эх оронч үзэл юм байхдаа, эсвэл тэдэнд мөнгө амласан юм болов уу? Эх орны минь газар шорооноос бурхан гуйсанч бүү өг гэдэг байхаа, тэгхэд Япончууд 1% газар ч бай онгоц буулгаж нисгэх зориулалтаар ч бай өгөхгүй гэнэ шүү, манай УИХ эрхэм гишүүдийг бодвол ухаантай л юм.

Зочин 2016-02-22 122.201.24.223

Япончуудад амеркийн бааз хэрэгтэй л баймаар юм. Ядаж хятадуудтай газар нутгийн маргаан хийхэд айх юмгүй биздээ.

Зочин 2016-02-22 202.21.125.2

erguut tusgaar togtnoson yamarch ulsad gadnii tsergiin huchin bh yosgui ene bol bolowson turemgiilel japan solongos 2 bol Americiin huruunii uzuureer huduldug huuheldeinuudshdee .

Зочин 2016-02-22 202.179.26.222

amerikiin booluud ezenee diilehgui l bolob uu daa..