Конор МакГрегор гуравдахь удаагаа эргэн ирнэ | News.MN

Конор МакГрегор гуравдахь удаагаа эргэн ирнэ

Конор МакГрегор гуравдахь удаагаа эргэн ирнэ

Конор МакГрегор гуравдахь удаагаа эргэн ирнэ

Мэргэжлийн холимог тулааны урлагаас гуравдахь удаагаа зодог тайлснаа зарласан Конор МакГрегор ирэх оны нэгдүгээр сарын 23-ны өдөр дэвжээнээ эргэн ирж, Дастин Пойрьетэй тулалдахаар болжээ. Тэрбээр энэ тухай өөрийн твиттер хуудсаараа зарласан бөгөөд “Би зөвшөөрч байна. Нэгдүгээр сарын 23-ны өдөр. Би тулаанаа Даллас хотын Ковбойз цэнгэлдэхэд хиймээр байна. Тус цэнгэлдэхийн эзэн Жерри Жонес миний найз. Тэгэхээр дүүрэн үзэгчтэй цэнгэлдэхэд тулалдмаар байна. Би Техаст болох тулаанд бэлэн байна. Техас ч гэсэн миний фэнүүдийг хүлээн авахдаа бэлдээрэй. Энэ тулааны дараа би Мэннитэй тулалдах болно” хэмээн жиргэжээ.

Даллас Ковбойз багийн эзэмшдэг AT&T цэнгэлдэх нь 80 мянган хүний суудалтай АНУ-ын томоохон цэнгэлдэхүүдийн нэгт тооцогддог юм.

Харин Конорын өрсөлдөгч Дастин Пойрье “Миний төрсөн өдрөөр гэртээ минь ойр тулалдана гэдэг сайхан. Ямар жинд юм бэ?” хэмээн хариу жиргэжээ.

Конор МакГрегор саяхан мэргэжлийн боксын домогт тамирчин Мэнни Пакьяотой тулалдана гэдгээ зарласан бөгөөд тулаанаа ойрхи Дорнодод хийх сонирхолтой байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-16 202.21.101.186

ТАЙЛЛАА ӨМСЛӨӨ ХА ХА ХА

Avatar

Зочин 2020-10-16 202.131.241.34

энэ нээрээ үнэн тогтворгүй нөхөр байна шүү хичнээн ч удаа зодог тайлав даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж