Индонезийн парламентад порно үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Индонезийн парламентад порно үзүүлэв

Индонезийн парламентын хэвлэлийн төв хакеруудын  довтолгоонд өртөв. Хууль тогтоогчдыг хуралдаж байх үеэр санал хураалт гаргадаг том дэлгэцээр 15 минутын турш порно зураг харуулжээ гэж Jakarta Globe мэдээлэв.

Гэрч нарын яриагаар порно хурлын заалнаас гадна танхимын мониторууд,мөн сэтгүүлчдийн өрөөний дэлгэцнээ гарсан байна. Парламентад үзүүлсэн дүрст саяхан Сингапур болон Малайзад хориглосон порно сайтын бичлэгээс үзүүлсэн гэнэ.

Энэ хэргийн буруутнуудыг одоогоор илрүүлж чадаагүй бөгөөд дүрсийг хуралдааны танхимаас дамжуулсан байж магадгүй гэсэн сэжиг гарчээ. Порно сайтуудыг хаах хуулийн талаар парламентаар ярилцах болж байгаатай холбогдон үүнийг хийсэн байж болох юм.  Саяхан тус оронд эротик агуулгатай сэтгүүл сонин, ном хэвлэл, кино гаргахыг зогсоохыг шаардсан жагсаал болж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж