МАН Хотын даргаа томилох эрхтэй болов | News.MN

МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

Аймаг, нийслэлийн 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр болж, дуусав. Албан ёсны эцсийн мэдээлэл гараагүй ч нийслэлийн ИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийн нэрс тодорсон. Тодруулбал, Ардчилсан нам 8 суудал авсан бол Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ 3 суудал, үлдсэн суудалд нь МАН-ын төлөөлөгчид сонгогдов. Өөрөөр хэлбэл, нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд Ардчилсан нам, ХҮН нам гэсэн сөрөг хүчинтэйгээр ирэх дөрвөн жилийг үдэхээр болов.

МАН-ын хувьд Сонгинохайрхан, Багахангай, Багануур, Налайх, Чингэлтэй дүүргүүдэд бүтэн ялсан бол Ардчилсан нам Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд суудал авсан бол ХҮН Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн зарим тойрогт ялалт байгуулав.

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 161 хүн өрсөлдсөн. Энэ удаагийн орон нутгийн сонгууль ирцийн босгогүй, сурталчилгааны өдрүүд богинохон, санал хураалт 20.00 цагт дууссанаараа өмнөх сонгуулиудаас ялгаатай. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр өмнөх орон нутгийн сонгуулиудыг бодвол ирц муутай байсан гэдгийг мэдээлсэн.

Мөн 2020 оны орон нутгийн сонгууль өмнөх сонгуулиудын адил маргаантай, мөнгө тараасан бичлэгтэй, сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, машинаар хүргэж үйлчилсэн зэрэг асуудалтай өндөрлөв.

Нэгэнт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан учраас хотын даргад хүнээ томилно. Харин дараагийн Нийслэлийн Засаг  дарга хэн байх вэ гэдэг марафон МАН дотор сонгуулийн дүнтэй зэрэгцээд өрнөөд эхэлсэн сурагтай. Ялангуяа одоогийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй сонгогдсон төлөөлөгчид хотын дарга болохоор зүтгэж яваа гэнэ. МАН нийслэлд ялалт байгуулсан учраас хотын даргад нэр дэвшигчдээ Нийслэлийн МАН-ын дарга давуу "эрхтэйгээр" дэвшүүлэх боломжтой бөгөөд намын даргатай зөвшилцөж, Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшүүлнэ. Орон нутгийн сонгуулийн дүн эцэслэхтэй зэрэгцэн МАН дотор хотын даргын марафон ширүүхэн өрсөлдөх бололтой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүрэлсүх Сайдыг дэмжигч. 2020-10-16 66.181.161.5

Дагва Улаанбаатар хотын дарга болоосой. Гоё хүн шүү. Монгол Ардын Нам мандтугай.

Avatar

Зочин 2020-10-16 66.181.181.48

Марафон ширүүхэн өрсөлдөнө гэж юу гэсэн үг вэ?

Avatar

зочин 2020-10-16 66.181.161.35

За одоо МАНгар түгжирнээ .. яанаа … зам дээр машаандаа хонцгоож дээ ..

Avatar

Irgen 2020-10-16 103.26.193.209

Dagva l zgree, neeree uur ch hun algaaa😂

Avatar

Жагаа 2020-10-16 103.212.116.58

Дагва нь хамаагүй дээр шүү. Өөр одо хот удирдах хүн алга да

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-10-16 202.9.46.194

БАТБАЯСГАЛАН ДАВАГ ХОЁР ДЭМИЙ ШҮҮ ОЛИГТОЫЙ ДАЙЧИН ШАЛАМГАЙ ЗОРИГТОЙ АЖЛАА ХИЙЧИХ ЗАЛУУ ГАРГАЖ ИРЭХ ХЭРТЭЙ ШҮҮ ХҮРЭЛСҮХ ДАРГАА АРД ТҮМЭН ХАНГАЛТТАЙ ИТГЭЛТ ҮЗҮҮЛЛЭЭ ОДОО СҮПЭРДЭХ ЭСВЭЛ ГӨЛ ЦАРАЙЛААД БАЙХ ХЭРЭЭГГҮЙ ЮУ ЧАДДАГАА ХИЙЖ ҮЗҮҮЛЭХ ЦАГ ИРЛЭЭ АРД ТҮМЭН МАН ТАЙ ХАМТ АМЖИЛТЫН ЗАМД ГАРАХЫГ ХҮСЧ БАЙГАА

Avatar

Зочин 2020-10-16 202.131.245.210

НЗД-р De facto Жаргалсайханыг тавих хэрэгтэй Мөн УБ-н өнөөдрийн түгжрэлийг бууруулах биш нэмэгдүүлэхгүй байх тал ажиллах хэрэгтэй байна Үүний тулд одоо хараахан барилга барь эхлээгүй байгаа бүх газруудыг хурааж аваад цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй Тэгэхгүй бол Зайсан Хан Уул Маршал таун хавиар машин байтугай хүн явах зайгүй боллоо

Avatar

ЭРДЭНИЙН САЛДАГА ОДОНТУЯА 2020-10-16 202.179.27.227

МИЕЭ НЬ УНАСАН ЧИНЬ БАЯНГОЛД ЭРДЭНИЙН ХААНЧЛАЛ ТӨГСВӨӨ ГЭЖ

Avatar

Зочин 2020-10-16 103.212.118.199

Х.Баттулга 21 аймгаар явж эхийн одон гардуулсны хүчинд АН орон нутагт дажгүй санал авах шив дээ

Avatar

Зочин 2020-10-16 103.212.118.199

Х.Баттулга 21 аймгаар явж эхийн одон тараасны хүчээр АН арай гэж орон нутагт дажгүй санал авлаа

Avatar

Илүү 2020-10-16 64.119.23.40

Одоо байгаа залуу нь дээрдээ

Avatar

Зочин 2020-10-16 66.181.187.120

я үр садаа

Avatar

Зочин 2020-10-16 150.129.140.68

Н.Энхбаярын дэмжигчид тарж бутарсаар одоо хүүтэйгээ 2- уулаа МАХН-даа үлдэх нь ээ.

Avatar

Зочин 2020-10-16 66.181.176.109

Хүмүүс МАХН-ыг дэмжиж УИХ-д нэг гаргасан. Гараад АН-тай нийлж хулгай хийсэн, хуйвалдаан хийсэн. Ингээд энэ нам итгэл алдаад дууссан миний бодлоор

Avatar

Зочин 2020-10-16 66.181.161.56

АН БАТТУЛГЫН ХАЛААСАНД ОРЖ АМЬ АВРАГДАВАЙ

Avatar

Зочин 2020-10-16 66.181.190.218

Зөв сонголт хийсэн нийсоэлчүүддээ талархъя,Эрдэнийг УИХаас болон Баянгол дүүргээс салгасан Баянголчууддаа баярлалаа,Э.Батшугар,Э.Эрдэнэ нарыг сонгоогүй Сонгинохайрханчууд,Баянзүрхчүүдээ бас баярлалаа.

Avatar

Зочин 2020-10-16 98.253.30.34

Odoogiin orlogch hiij bgaa bandgar batsaan ingeed bye bye boloh shiv dee hoorhii hotiin dargiin suudaldiin endoond n toloh mongo n diildehgui iym bgaa blgui dee.

Avatar

Зочин 2020-10-16 150.129.140.25

MAN aimguudiin talig shahuu aldchaad ongirood hereggui bizdee MAN d itgeh itgel buursniig haruulj bndaa

Avatar

Зочин 2020-10-16 66.181.191.22

Батбаясгалан Дагва хоёулаа хэрэггүй сул хүмүүс нийслэлийг яаж удирдах юм бэ чадахгүй

Avatar

Зочин 2020-10-16 192.82.65.220

2024 онд салхи эргэж ХҮН нам Ялах нь тодорхой болсон байна.

Avatar

Зочин 2020-10-16 66.181.176.109

Гайгүй сайн шударга ард иргэдийн төлөөлөл байвал магадлал байна. Хүмүүс ам сайтай байгаа харж л байя. Тэх х** тавьчихсан юм биш АН, МАН 2-оос залхаж байна. Ээлжилж гараад юу ч хийдэггүй хулгайчнууд

Avatar

зочин 2020-10-16 66.181.161.35

Саналын хуудсандээрхи намуудын эрэмбийг сольдог хуультай болох хэрэгтэй … Яахаараа МАН дандаа нэгд бичигдэх ёстой юм ? .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж