Налайхын замд ачааны машин тээврийн хэрэгслүүдтэй мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

Налайхын замд ачааны машин тээврийн хэрэгслүүдтэй мөргөлджээ

Налайхын замд ачааны машин тээврийн хэрэгслүүдтэй мөргөлджээ

Онцгой байдлын ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн ослын дуудлага, мэдээллийг тоймлон хүргэе.


  • Налайх дүүрэгт өчигдөр өглөө /2020.10.15/ автомашинууд мөргөлдсөн осол гарсан. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийхэд том оврын ачааны автомашин "Приус-30" болон "Тоёота харриер" загварын суудлын автомашин мөргөсөн болох нь тогтоогджээ. Золоор хүний амь нас эрсдээгүй байна. Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.
  • Сэлэнгэ аймагт шатахуун тээвэрлэж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож шатахуун асгарч байсныг аюулгүй болгожээ. Улаанбаатар хотоос Ерөө сумын чиглэлд 28 тонн шатахуун тээвэрлэж явсан иргэн М-ын автомашин замын хажуу руу унаж, шатахууны савны илүүдлийн хоолойны тагаар түлш асгарсан байна. Алба хаагчид асгарч байсан түлшийг зөөврийн саванд шилжүүлж, аюулгүй болгожээ. Осол өчигдөр өглөө 10:00 цагийн орчимд Цагаан тохой гэх газар болсон байна.
  • УИД-ийн өмнөх явган хүний гарцаар, ногоон гэрлэн дохиогоор зорчиж байсан иргэн М-г  “Тоёота пирус” маркийн автомашин хүчтэй мөргөж, гэмтээсэн хэрэг энэ сарын 14-ны өглөөний 10.30 цагт гарчээ. Хэргийн шалтгааныг тодруулбал, явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож зам тавьж өгнө гэж Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан байдаг. Гэтэл “Тоёота приус” маркийн автомашины жолооч энэ дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан байна. Мөргөсөн автомашины өмнө явсан ногоон, цагаан хоёр өнгийн автомашиныг Тээврийн цагдаагийн алба олж тогтоосон бөгөөд одоо зөрчлийг шалгаж байна.
  • Баян-Өлгий аймагт 30 настай малчин Ө энэ сарын 13-нд сураггүй алга болжээ. Тэрбээр тухайн өдрийн 23.00 цагт танил малчны гэрээс согтуудаа гарч,  гэр оүүгээ яваад сураггүй болсон байна. Аймгийн иргэд өчигдөр унаж явсан морь нь Арал гэдэг нууранд живсэн байхыг олж, Онцгой байдлын газарт  ханджээ. Алба хаагчид мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын гурван метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн ослын дуудлага мэдээллээс гадна Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллийг хүргэе.

                ОРХОН ГОЛД ЖИВСЭН ИРГЭДИЙН ЦОГЦОС ОХУ-ААС ОЛДЖЭЭ

Орхон голд живсэн иргэдийн цогцос ОХУ-аас олдсон байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар өнгөрсөн наймдугаар сарын 18-нд Орхон голын ус руу сэлэх гэж  ороод живсэн. Осолдсон иргэдийг эрэн хайх ажлыг энэ сарын 4-н хүртэл үргэлжлүүлж, эрэл мухардсан тул ар гэрийнхний зөвшөөрлөөр эрлийн ажиллагааг зогсоосон билээ. Тэгвэл өчигдөр ОХУ-аас осолдсон иргэдийн цогцсыг хүлээлгэн өгсөн байна. Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч, Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн цогцсыг хүлээн авах, таниулах ажиллагааг зохион байгуулж өчигдөр 22.10 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт цогцсыг шилжүүлэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж