НСХ: Нийслэлд МАН-34, АН-8, ХҮН-3 нэр дэвшигч ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

НСХ: Нийслэлд МАН-34, АН-8, ХҮН-3 нэр дэвшигч ялалт байгуулав

НЭМЭЛТ: 23.20 цаг

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Өнөө орой 20:00 цагаас хойш нийслэлийн хэмжээнд санал хураалтын дүнг нэгтгэж, урьдчилсан байдлаар гараад байна. Өнөөдөр нийслэлийн 453 хэсэгт сонгуулийн санал хураалтыг зохион байгуулсан. Санал хураалтын ирцийн эцсийн мэдээ СЕХ-нд яг одоо нэгтгэж байна. Энэ удаагийн сонгууль нь сонгогчдын ирцийн босго байхгүй бөгөөд санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна" гэв.

НИТХ-ын 45 мандатад нийт МАН-34, АН-8, ХҮН-3 нэр дэвшигч Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдлоо. Нийт 22 хэсэгт хяналтын тооллого үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд 6 нам, нэг эвсэл, таван бие даагч өрсөлдөж, хэсгийн хороодод нийт 4498 ажиглагч хяналт тавьж ажиллажээ. Санал хураалтын үеэр өнөөдөр нийслэлийн хэмжээнд 453 хэсэгт 6700 төрийн алба хаагч ажилласан байна.

Мөн ОБЕГ-906, эрүүл мэндийн салбар 906, иргэний бүртгэлийн 500 итгэмжлэгдсэн ажилтан, мэдээлэл технологийн 400 даамал тус тус ажилласан байна.

Нийслэлийн сонгуулийн хорооноос урьдчилсан дүнгийн мэдээлэл өгч байна

Нийслэлийн сонгуулийн хорооноос урьдчилсан дүнгийн мэдээлэл өгч байна

Posted by News.mn on Thursday, October 15, 2020


СЕХ санал хураалтын дүнг цахим хуудсаараа мэдээлнэ

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт  20.00 цагт дууслаа. Улсын хэмжээнд 19.00 цагийн байдлаар Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц 47.6  хувьтай байсныг Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөв.

2016 онд УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамтатган явуулсан бол энэ удаад тусад нь зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 20.00 цаг болгосон. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулахгүй. Учир нь, 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломжгүй.

Энэ талаар СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Хуульд зааснаар тухайн шатны сонгуулийн хороо нь эцсийн дүнг зарлаж, нийтэд мэдээлэх ёстой. Өөрөөр хэлбэл, сум дүүргийн сонгуулийн хороод, аймаг нийслэлийн сонгуулийн хороод тухайн шатныхаа албан ёсны дүнг нийтэд мэдээлнэ. Санал хураалт хаагдмагц буюу 20 цагаас эхлэн дүн мэдээлэл хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирнэ. Саналын дүн нь 100 хувь ирж дууссан аймгуудын дүнг цахим хуудсаараа мэдээлнэ" гэлээ.

Санал хураалтын дараа хуульд заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулна. Ингэхдээ тухайн хэсэгт байгаа нам, эвслийн ажиглагчдын сонголтоор ил тод тоолно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж