МАН: Хууль зөрчсөн үйлдлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

МАН: Хууль зөрчсөн үйлдлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна

МАН: Хууль зөрчсөн үйлдлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Нийслэлийн МАН-аас өнөөдөр /2020.10.15/ Орон нутгийн сонгуультай холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Нийслэлийн МАН-ын хууль эрх зүйн хэлтэст маш олон сонгуулийн хууль зөрчсөн мэдээллүүд ирсэн учраас холбогдох хуулийн дагуу хуулийн байгууллагад гомдол гаргаж өгч байна.

Нийслэлийн МАН-ын хорооны хуульч Ү.АМАРБАТ:

-Санал хураалт дуусахад нэг цагийн хугацаа дуусах мөчид өрсөлдөгч намуудын зүгээс бэлэн мөнгө тараах, сонгогчдын саналыг худалдан авах зөөх, аливаа амлалт өгөх замаар саналыг нь худалдаж авах үйл ажиллагааг олон тоогоор хийж байна. Яг одоогийн байдлаар дүрс, дуу бүхий бичлэгээр, цагдаагийн байгууллагын дуудлагаар баримтжуулсан зөрчлүүд олон байна. Мөн сонгууль эхэлснээс хойш эрх барьж байгаа МАН-ын нэр хүндийг унагах, сонгуулийг луйвардах гэж байна, сонгуулийн үр дүн таалагдахгүй бол ард түмнийг турхирах зэрэг үйлдэл гаргаж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд бие даан нэр дэвшигч амиа алдсан байхад амь насаа алдсан этгээдийг хороосон хүн нь МАН-ынх байсан гэх бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл цацаж байгаад харамсч байна. Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн бүх нэр дэвшигчид хуулийн байгууллагад шалгагдсан зүйл байхгүй. Мөн Баянгол дүүрэгт өнгөрсөн тав хоногийн хугацаанд дөрвөн өдөр амралтын газар, сувилалд амрах эрхийн бичиг тараасан. Их тамир гэх амралтын газар нь С.Эрдэнэ болон хамаарал бүхий этгээдийн амралтын газар байна. Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн зөрчил байгаа учраас хуулийн байгууллагад гомдол гаргасан. Түүнээс гадна Баянгол дүүргийн гурван хорооны хэсгийн ахлагч нар мөнгө тараасан нь баримтаар нотлогдсоныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа дууссан байхад нэр дэвшигч санал авах байрны ойролцоо иргэдтэй уулзсан нь мөн сонгуулийн хууль зөрчсөн учраас цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийн ухуулагч нар сэтгүүлийг бэлэн мөнгөтэй хамт тараасан, бэлэн мөнгө тараасан мэдээлэл бүхий дэвтэр эд зүйлийг баримтаар авч, холбогдох байгууллагад өгсөн. Баянзүрх дүүрэгт маш олон зөрчил гарсан бөгөөд тухайлбал, 25-р хороон байранд байрлах санал авах байранд нэр дэвшигч ахмадын баяр нэрээр сүү, цагаан идээ тарааж байгаад үйлдэл дээрээ баригдаж, цагдаагийн байгууллагад шилжсэн.

Мөн иргэд сонгох эрхээ эдэлж, үлдэж байгаа хугацаанд сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна гэв.

МАН-аас Орон нутгийн сонгуулийн явцын талаар мэдээлэл хийж байна

МАН-аас Орон нутгийн сонгуулийн явцын талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, October 15, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж