БНСУ-аар дамжин ирэх иргэдийг 4 газар тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

БНСУ-аар дамжин ирэх иргэдийг 4 газар тусгаарлана

БНСУ-аар дамжин ирэх иргэдийг 4 газар тусгаарлана

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу БНСУ руу долоо удаагийн тусгай нислэг хөөргөхөөр болсон. Хуваарийн дагуу тус улс руу энэ сарын 8, 12-нд тусгай үүргийн нислэгээр иргэдээ татсан бол  маргааш /2020.10.16/Сөүл хот руу  тусгай үүргийн нислэг хөөрнө. Энэ удаагийн нислэгээр гуравдагч орноос транзит зорчигчдыг авах хуваарьтай байгаа юм. БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр дамжин ирэх иргэдийг  ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар тусгай  хуваарийн дагуу  нийт найман удаагийн нислэгээр Сөүл, Токио, Франкфурт зэрэг хотоос 1560 иргэнээ татан аваад байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3561 иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж