Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимп өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд манай улсаас цаначин А.Очирсүх, эмэгтэй тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа оролцсон. Цаначин А.Очирсүх 10 км-ын тэших техникээр 28:07.5 минут гүйн олон улсын хэмжээний мастерын болзол биелүүлжээ. Энэ зайнд нийт 50 тамирчин уралдсанаас манай тамирчин 41 байрт орж, хувийн амжилтаа ахиулсан байна.
Ч.БОЛОР