АН: Сонгуулийн хууль зөрчсөн олон үйлдэл гарч байна

Хуучирсан мэдээ: 2020.10.15-нд нийтлэгдсэн

АН: Сонгуулийн хууль зөрчсөн олон үйлдэл гарч байна

АН: Сонгуулийн хууль зөрчсөн олон үйлдэл гарч байна

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2020.10.15/ Орон нутгийн сонгуулийн талаарх цаг үеийн мэдээлэл өглөө.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.НҮРЗЭД:

-Архангай аймагт мөнгө тараасан, Баян-Өлгий аймагт хэвийн зөрчилгүй, Баянхонгор аймагт саналын хуудас хүчингүй болж байгаа зөрчил их гарч байна, Булган аймагт 18 настай сонгогч буруу бөглөснөөс дахин санал өгөх боломжгүй болсон, Дорноговь аймагт санал тоолох машин маш их удаа гацсан, саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг харахад ямар нэг гомдол ирээгүй гэх боловч Ардчилсан намын хувьд тухайн шат шатны хэсгийн хороодоор хяналт тавьж, гомдлоо гаргаж байгаа боловч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Мөн бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн бодит жишээ гарч байна. Хуулийн байгууллага далайлгаж, хүч түрсэн үйлдлүүдийг эрх баригчид хийж байна. Ирц маш тааруу байгаа учраас сонгогчид саналаа өгөх хэрэгтэй байна. Таны өгөөгүй саналын өмнөөс хэн нэгэн нь өгөхөөр нөхцөл байдалтай байна. Өнөөдөр бид эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө саналаа өгөх нь нэн чухал байна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд алдаа оноо байсан ч ирээдүйд бид олон зүйлийг шинэ түвшинд гаргах, ард түмнийхээ төлөө ажиллах болно. Нийслэлд засаглах хугацаандаа бид өнөөдрийн байгаа бүх өөрчлөлт шинэчлэлтийг бид хийсэн. МАН бидний хийсэн өөрчлөлт, шинэчлэлийг авч явж чадсангүй. Тиймээс хоёрхон цагийн хугацаа үлдсэн энэ үед сонгогчид саналаа идэвхтэй өгөөч ээ гэж уриалмаар байна. Бид хууль, хүчний байгууллагатай тэмцэж чадахгүй учраас ард түмнээсээ дэмжлэг хүсч байна.

Ардчилсан намаас Орон нутгийн сонгуулийн явцын талаар мэдээлэл хийж байна

Ардчилсан намаас Орон нутгийн сонгуулийн явцын талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, October 15, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж